003

511 65 7
                                    

У Сэүний хүйтэн амьсгал Сураны хүзүүнд мэдрэгдэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

У Сэүний хүйтэн амьсгал Сураны хүзүүнд мэдрэгдэнэ.

Тэр чимээгүйхэн гараа зангидан амьсгалыг нь боох мэт дарамттай харцнаас зугтахын тулд нүдээ анилаа. Суран өөрт нь явуулсан тэр хортой дарсыг одоо хүртэл мартаж чадаагүй билээ. Өвдөлт тийм л хүчтэй ой ухаанд нь сийлэгдэн үлдсэн аж.

Сураны хамар болон нүд нь улайсан байлаа. Тэгээд сул хоолойгоор "Би зугтаагүй" хэмээв.

Сэүний гар дахин хүчтэй эрүүг нь базсаар нүүрийг нь өөрлүүгээ харуулан "Надаас зугтаагүй гэнэ ээ?"

Суран ууртай байгаа үгүйг нь ялгаж чадахгүй байгаа учир бага зэрэг эмээж байлаа. Өөр тийш харан намуухан хоолойгоор "Тийм ээ, бие маань сайнгүй байгаа."

Сэүний царай бага зэрэг тайвшран эрүүг нь суллахдаа хацрынх нь хоёр талд унжсан үсийг аажуухан янзалж "Хаана чинь эвгүй байна?" гэлээ.

Суран шүлсээ залгиад "Толгой өвдөөд байна." гэж санамсаргүй худал хариулж орхилоо.

Сэүн "Маргааш оточ дуудаж үзүүлье" гэж аяархан дуугарлаа.

Суран сормуусаа унжуулан "Хэрэггүй ээ, шөнө унтаад авчихвал дээрдэх байх." гэсэнд Сэүн үг хэлээгүй боловч уур амьсгал хүйтэрч байлаа. Суран харин дахин үг дугарах дэмий гэдгийг мэдэх аж. Гэхдээ сүүлд нь хэлсэн үгэндээ харамсаж орхилоо. Хэрвээ оточ ирж үзээд судасны цохилтыг хэмжихэд л өнөө орой хэлсэн бүхэн нь худал байсныг илчилнэ шүү дээ.

Сураны бэлхүүсэн дээрх хуруунууд аажуухан чангарч бүсийг нь оролдоно. Түүний толгой доошлон шүдээрээ чихнийх нь дэлбээг хазлан "Өнөө шөнө яагаад намайг хүлээгээгүй юм?" гэж намуухан хоолойгоор асуулаа.

Суран биеэ хумин "Ядраад байсан юм" гэж дахин худал хэлж орхилоо.

Сэүн аль хэдийн бүсийг нь суллачихсан тул хуруугаараа хөнгөхөн татахад даашинз нь тайлагдахаар байлаа. Хүзүүнээс нь эгэм хүртэл нь чийглэг үнсэлт өгөх зуураа бүдүүн хоолойгоор "Маргааш явуулсан даашинзыг өмс" гэж хэлэв. Түүний амьсгал хүнд байсан тул нүүр лүү цоргих шиг байлаа.
Сураны цайвар царай ягааран шумуул мэт "Хмм" гэхээс өөр авиа гаргасангүй. Сэүний түүн рүү ширтэн нүд нь бүрхэг болсоор гар нь бэлхүүсээр нь гүйн чихэнд нь "Энийгээ тайл" гэж шивнэв.

The King's Woman || oshWhere stories live. Discover now