Хоёр

5.2K 309 27
                                    

~Миний талаас~

Намайг сэрэхэд нэгэн харанхуй өрөөнд хүлчихсэн байлаа. Бурхан минь би ямар хүмүүстэй орооцолдчиховдоо? анх ажлаас халагдахдаа гутарч байсан ч, харин одоо бол тэр хараал идсэн ажилд ороогүй байсан ч болоосой гэж хүснэ..

Хүлээснээ мултрахыг оролдовч бүдүүн олсоор сайн гэгч нь хүлсэн байлаа.. Хий дэмий гараа татах авч тэгэх тоолонд гар минь хорсоно.. Арин ухаантай байх хэрэгтэй энэ газраас заавал зугатах хэрэгтэй гэхдээ яах вэ? бод бод !

Гэнэт толгойнд минь түрүүний өрөөнд орж ирсэн охины өгсөн уруулны будаг байгаа шүүдээ гэх бодол төрлөө

"Хатагтай таныг яагаад энд ирсэнийг мэдэхгүй ч НоёнКим царай шигээ харагддаг хүн биш, тэр бол багны ард нуугдсан чөтгөр ! тэр зөвхөн мөнгөний төлөө төрсөн хүн тийм ч учраас таныг энэ мэхэндээ ашиглах гэж байгаа юм, энэ таньд хэрэгтэй" тэр охин кармаанаасаа уруулны будаг гарган надад өглөө

"Гэхдээ би үүгээр яах юм? уруулаа будаж тэрний сэтгэлийг татах хэрэг үү? "

"үгүй дээ хатагтай минь, энэ уруулны будаг биш" тэр тагийг онгойлгоход энэ жижиг хутга байх нь тэр "энэ таньд заавал хэрэг болох болно"

Тэр охины өгсөн уруулны будаг одоо хэрэг болно гэдгийг тэр мэдсэн мэт надад өгсөн нь сонирхол татаж байлаа, тэр ч бас над шиг барьцаалагдаж байсан хэрэг үү? гэхдээ одоогийн нөхцөлд ийм зүйл бодох нь тохиромжгүй , хурдхан энэ газраас гарах хэрэгтэй би ийнхүү бодон эргэн тойрноо харвал цүнх минь ширээн дээр байх нь тэр , уруулны будаг тэр дотор байгаа шүүдээ

Хаалга онгойх дуу гаран харвал нэг том биетэй залуу жигнэмэг барисаар орж ирлээ .. Тэр нэг ширхэг жигнэмэг ам руу минь хийхэд
би ойрын өдрүүдэд юу ч идээгүй гэдгээ санан амтархан идэж байсан ч тэр энэ удаад хэдэн жигнэмэг гаргаж ирэн шууд л амруу минь чихэх нь тэр.. Би гахан тэрнээс туслахыг хүссэн ч тэр надруу тохуурхсан харц шиднэ

Би жигнэмэгийг нулиман "залуу минь би цадчихлаа "

"Харин одоо ахыгаа хүсэж байна уу" тэр ёжолсоор хэлэх аж.

"Харин ээ? гэхдээ эхлээд надад миний цүнхнээс уруулны будаг аваад өгвөл би чамайг диваажинд авчирч чадна"

"Солиотой хүүхэн" тэр залуу цүнхийг минь ухан уруулны будаг гарт минь бариулах нь тэр.

|LOTTO| Where stories live. Discover now