Тав

4.6K 301 20
                                    

"Бүхий л сэтгэлийнхээ гүнээс хайрлахыг хүснэ.. Тэр залууг"

Миний талаас

Би гал тогоог цэвэрлэн Бэкхёны өрөөг сонирхохоор дээшээ гарлаа.. Нээрээ сая анзаараагүй юм байна, би хэсэг бүрийг анхааралтай ажиглан зогсож байтал нэг зураг нүдэнд тусах нь тэр...
"Эгдүүтэй байжээ" би бяцхан Бэкхёныг өхөөрдөн зогсож байтал хажууд нь тэрний ээж аав бололтой залуухан эгч ах 2 зогсож байлаа

"Айн? юу вэ? " би гайхан тэр зургийг сайн ажиглавал зурган дээр байсан ах БНСУ-ын ерөнхийлөгчтэй их адилхан байлаа.. "Арай үгүй байлгүйдээ"

Би тэрний шүүгээг ухан зогсож байтал эмэгтэй хүний дотуур хувцас байх нь тэр.. Энэ миний хэт итгэж байгааг сануулах шиг.. Тэр ч бас бусад шигээ хөгийн новш байх, гэхдээ би тэрний үнсэлт догдлолоос салж чадахгүй.. Надад сонголт байсангүй тэр дотуур хувцасыг өмсөн бэкхёны подволк, мөн шортыг өмсөхөд яг л алиалагч шиг харагдаж байлаа.. Үсээ дээш шуун боогоод тэрний өгсөн картыг аван гэрээс гарлаа

~~~

Би хөлийн улаа эргэтэл дэлгүүр хэсч,  эхний ээлжинд хэд хэдэн даашинз , өсгийтэй гутал бас бус өөрт хэрэгтэй зүйл аван гэртээ ирлээ..

Тэгэхээр өнөө орой хоолны сонголт? солонгос хоол хийх хэрэгтэй байх~ би ойрхон байх дэлгүүрээс хүнс аван тэрний гайхах царайг харна гэхээс тэсэж чадахгүй нь.. Бурхан минь ямар хүнд юм бэ?

"Уучлаарай бүсгүй, тусламж хэрэгтэй юу?" би гайхан хойш харвал өндөр, мөн сайхан инээмсэглэдэг залуу зогсож байлаа

"Даана гэж бодсон ч.. Таны тусламж хэрэгтэй бололтой" би инээмсэглэн хэлхэд тэр дааж ядаж байсан торыг минь ядах юмгүй өргөн "явцгаая" хэмээн хэллээ.. Бид тэрний машинд суун чимээгүй явж байлаа..

"Солонгос хүн үү?" би тэрнээс асуувал тэр гайхалтай инээмсэглэлээрээ инээн толгой дохилоо..

Тэр үргэлжлүүлэн "энд ажилаар ирсэн юм, ирээд нээх удаагүй байна харин чи? "

"Би ч бас ирээд удаагүй байна"

"Тийм гэж үү? Адилхан юм байна" биднийг ийнхүү ярилцан байх хойгуур бид хэдийн гэрийн гадаа ирсэн байлаа..

"Таньд үнэхээр их баярлалаа.. Ганцаараа чадахгүй байх байлаа, орж цай ууж болхуу? Баярласанаа илэрхийлэх гэсэн юм"

|LOTTO| Where stories live. Discover now