Special Chapter : Three

2.4K 254 73
                                    



Би Бэкхёныг нойлд үлдээсний дараа Сокжин дээр ирвэл тэр утсаар яриж байх аж.

Сокжин : Тэгвэл би тань руу дараа холбогдноо одоо нэг үзэсгэлэнтэй бүсгүйтэй хоол идэх гэж байна тэр надруу гайхалтай инээмсэглэлээрээ инээн утсаа таслалаа

Би : та намайг ичээж байна шүү

Зөөгч бидний хоолыг ширээнд тависны дараа Сокжин : чамайг юу захиалахыг мэдэхгүй болохоор адилхан захиалчихсан

Би : Та ч мэдрэмжтэй юмаа би пастанд хамгийн дуртай

Сокжин : тийм гэж үү? тэгвэл ашгүй дээ нээрээ орой хамтдаа жүжиг үзвэл яаж байна? Надад хоёр билет байгаа

Тэр надад болзооны санал тавиад байгаа хэрэг үү? Би чинь дөрвөн хүүхэдтэй эмэгтэй шүү дээ.
Би : Уучлаарай тэгмээр байгаа ч хүүхдүүдийг маань харах хүнгүй болхоор

Сокжин : Тэгвэл дараа нь үзнэ гэж амлаач?

Би: Болохгүй зүйл байхгүй ээ

Бид хооллож дууссаны дараа Сокжин намайг гэрт хүргэж өгөн би гэртээ орсоны дараа шууд л толь руу яван өөрийнхөө шинэ үсний засалтыг харлаа. Энэ яг л намайг өсвөр насны дэггүй охин шиг харагдуулж байсан юм. Мэдээж энэ хүүхдүүдэд минь гэнэтийн бэлэг болхоор би тэднээс нуун малгай өмсөн тэдний дуртай хоолыг хийн тарахыг нь хүлээлээ

Хүүхдүүд : Ээжээ бид ирлээ

Би : Миний хүүхдүүд ирсэн үү? Ядарсан уу ? Хичээлээ сайн хийцгээсэн биз дээ? Хурдан гараа угаагаад ир ээж нь дуртай хоолыг нь хийсэн

Удалгүй тэд инээмсэглэсээр хоолны ширээнд суусны дараа дор бүрнээ гайхацгаах нь тэр.

Мину : Ээжээ өнөөдөр баярын өдөр юмуу? Ямар их хоол вэ

Би : Хүүхдүүдээ ээж нь та нарт хэлэх сайхан зүйл байна тэд надруу гайхсан харцаар ширтэн

Мингён : Аав ирэх гэж байгаа юм уу ?  Тэр ийнхүү хэлэн амаа дархад Мину тэрнийг чимхэх нь тэр

Мингён : Уучлаарай ээжээ би ингэж хэлэх гээгүй юмаа

Бяцхан үрс минь.. Тэд минь ямар их зовж байгаа бол?

Би уйлахгүйг хичээн малгайгаа авхад тэдний царай яг л 2 толгойтой муур харсан юм шиг болход инээд минь хүрлээ.

|LOTTO| Where stories live. Discover now