Арван нэг

3.6K 234 38
                                    

Миний талаас

Хэн нэгэн нуруугаар минь тэврэхэд гайхан хойш харвал Минугийн аав байх нь тэр..

"Бурхан минь, та намайг цочоочихлоо" би шууд л тэрнээс холдон доош хархад тэр санаа алдан надруу харлаа

"Би л зөвхөн чамайг тэвэрдэг байсан юмсан" тэр ийнхүү амандаа бувтнахад би гайхаж орхилоо

"Мину доор унтаж байгаа" би ийнхүү хэлэн тэрний хажуугаар гархад тэр гарнаас минь хүчтэй татан одоо бидний царай инчийн л зайтай байна, яагаад ч юм зүрх минь цээжин дотроос гарахнуу гэлтэй галзуу мэт цохилон миний нүд түүнлүү ширтэхэд яагаад ч юм дотно санагдана...

"Бид өмнө нь учирч байсан билүү?"
амнаас минь ийм үг гарсанд итгэж өгөхгүй нь би тэрэнлүү үргэлжлүүлэн ширтэхэд тэр уруулан дээр минь үнсэх нь тэр..

"Бэкхён! Чи чинь яаж байнаа" би шууд л тэрнийг өөрөөсөө түлхэн хэн нэгэн харсан байх вий гэхээс айж эргэн тойрноо харвал азаар бид 2оос өөр хүн байсангүй..

Бэкхён санаа алдан надруу нэг алхахад би тэрнээс холдон арагшаагаа нэг алхаж байлаа.. Хойш алхах тусам ер бусын мэдрэмж бүхий л биеийг минь нэвчин ухаан санааг минь балартуулна..

"Тэгэхээр надад юу болсныг хэл хонгор минь" тэр ёжтой инээмсэглэн хэллээ

"Юуг чамд хэлэх ёстой юм? "

"Миний бүсгүй байсан тэр үеээ санахгүй байна гэж үү?" тэрнийг ийнхүү хэлхэд би гайхаж орхилоо.. Яагаад ч юм бидний хооронд гинжин утас байгаа мэт эсвэл би тэрэнтэй холбоотой мэт санагдах нь сонин

"Бэкхён би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна, Мёнжү санаа нь зовж байгаа чи одоо Минуг аваад явах хэрэгтэй" би ийнхүү хэлэн тэрний хажуугаар гархад тэр санаа алдсаар үлдлээ

Одоо ч дахин дахин цохилох зүрхээ даран өрөөлүү орвол Мину орон дээр суун уйлж байх нь тэр.

"Мину"

"Нүүна  та хаана байсан юм? Яагаад намайг орхиод явчихсан юм бэ.. " тэрний нүднээс нулимс урсах нь хэтэрхий их айсан бололтой.. Би Минуг тэврэн тайвшруулж байхад удсан ч үгүй Бэкхён орж ирэн тэд хамтдаа явцгаалаа...

                              ~~~

"За тэгэхээр манай Хёнжи өнөөдөр эмнэлэгээс гарах байхаа? " Жүнмён эмч гартаа цэцгийн баглаа барисаар өрөөнд орж ирлээ..

|LOTTO| Where stories live. Discover now