Special Chapter: Two

2.4K 228 35
                                    

Тэр хүнтэй холбоогүй хэдийн 1 сар өнгөрчээ. Нэг залуухан охинтой гэрлэх гэж байгаан байх мэдэхгүй ээ, хоёр охин минь бүхнийг ойлгож байгаа учраас надад үргэлж туслаж харин хөвгүүд минь үргэлж аавыгаа асууна. Надад тэгэх болгонд нь зүрх зүсэгдэх шиг болон хэдэн өдөр дэр минь нойтон хоносон юм.

Мину "ээжээ бид нар урд нь дандаа амралтаар Лотте парк ороод л цагийг гоё өнгөрүүлдэг байсан шдээ, бүгдээрээ явцгаая"

Мингён санал нэгдэн "Тийм шүү ээжээ явцгаая"

Тэр хүнтэй хамт байхад бид хамгаас илүү аз жаргалтай байж. Гэвч одоо хүүхдүүд минь үргэлж гунигтай байгаа ч хүчлэн инээмсэглэж зарим тохиолдолд хоолоо ч идэхгүй сэтгэлийг минь зовооно.

Би инээмсэглэн "тэгцгээе явцгаая"

Бяцхан жаалууд минь жаргалтай нь аргагүй инээмсэглэн бид Лотте парк дээр ирэх аж.

Тэд хүссэн хүссэн тоглоомон дээрээ тоглон бид хоол идхээр ойрхон байх пиццаны газар орон захиалгаа хүлээн суулаа. Гэвч хүүхдүүд минь гунигтай царайлан сууна

"Хүүхдүүдээ яасан бэ? Муухай байна уу ? "

Мингён доош харан "аав байсан бол"

Дахиад л... Бурхан минь тэдний дурсамжаас тэр хүнийг арилгаж өгөөч би нулимсаа тэвчиж ядан "Тэр хүн одоо та нар дээр дахиж ирэхгүй битгий тэр хүнийг дурс! Эсвэл аав дээрээ очоод ээжийгээ дахиж хэзээ ч битгий хараарай " нулимс минь хацар даган урссаар би хэтэрхий бухимдсандаа бяцхан хүүхдүүд рүүгээ орилсондоо итгэж ч чадахгүй нь

Мину, Мингён хоёр уйлан "Ээжээ биднийг уучлаарай бид дахиж аавыг асуухгүй ээ бидэнд та л байхад хангалттай "

Би хүүхдүүдээ тэврэн бид бие биеныхаа нулимсыг арчин сууж байтал ард нэгэн хүний хоолой гаран харвал өмнө нь хүүхдүүдтэй тоглож байсан залуу байх аж.

"Уучлаарай та нарт ямар нэгэн юм тохиолдоо юу? "

Би инээмсэглэн "үгүй дээ бид зүгээр л бага зэрэг муудалцсан юм"

"Сайн уу хүүхдүүдээ та нар хөгжилдөж байгаа хэрэг үү? "

Мину "тиймээ бид зөндөө тоглоомон дээр суусан"

"Вуаав гоё юмаа би та нартай хамтарвал дургүйцахгүй биз дээ? "

Би "Мэдээж бололгүй яахав"

Тэр залуу хүүхдүүдтэй инээмсэглэн юм яриж бид хооллосны дараа тэр биднийг гэрт хүргэж өгөхөөр болсон юм.

|LOTTO| Where stories live. Discover now