Найм

4.4K 266 43
                                    

Миний талаас

Бэкхён хацар дээр минь хөнгөхөн гэгч нь үнсэн бослоо.. Тэр шкафнаасаа костюм гаргахад би тэрнийг ямар нэгэн чухал зүйлд явах гэж байгааг гадарлав.. Тэр минь зангиагаа зангидаж чадахгүй дэмий л уцаарлангуй царайлхад миний инээд хүрэн босон тэрний зангиаг зангидаж өгнө..

"Чи яг л миний эхнэр болчихсон юм шиг " тэр уруулан дээр минь зөөлхөн үнсэн инээмсэглэхэд зүрх минь хяналтаа алдана.. Тэр яаж хүнийг галзууруулахаа маш сайн мэдэх юм

~~~

Би байн байн цаг руу харан утасаа ширтэж тэрнийг ирэхийг хүлээнэ.. Уул нь ингэж оройтдоггүй юмсан чухал уулзалт нь тараагүй байх.. Би тэрэнд зориулж хийсэн хоолоо жижигхэн шүхрээр бүтээн хөргөгчнөөс зайрмаг аван зурагтаа асаан харвал олигтой юм гарсангүй, дэмий л утсаараа оролдон гал тогооруу орон ус уун зогсож байтал бурхан минь! Бэкхёны тухай мэдээлэл гарсан байх ба орж харвал тэрний скс бичлэг гэсэн гарчигтай мэдээлэл байх нь тэр.. Би усандаа гахан, яагаад ч юм хуруу минь өөрийн эрхгүй тэр мэдээллийг даран уншлаа... Би итгэхийг хүсэхгүй байна! Бэкхён үгүй биздээ? Би шууд л тэрний дугаарыг хийн залгатал холбогдох боломжгүй байлаа, яг одоо толгойд минь асар их бодол эргэлдэн ганц ч секунт тайван байж чадахгүй нь.. Тэрний л амнаас гарсан үгэнд итгэх болно! би санаа алдан буйдан дээр суутал зурагтаар ч бас тэрний тухай гарах нь намайг галзууруулах шахна..

~~~

Хаалга онгойх дуугаар нулимсаа арчин харвал Бэкхён байх нь тэр..
Тэр надруу өрөвдөлтэй эсвэл гунигтай харцаар ширтэн чичирсэн хоолойгоор нэрийг минь хэлнэ.

"А-Аринаа"

[Дараагийн мэдээ: Саяхан интернэт ертөнцөд шуугиан тариад байгаа солонгосын алдарт Сунжэ группын өв залгамжлагч , ерөнхийлөгчийн ганц хүү болох Бюн Бэкхёны скс бичлэг олонд ил болсноор Солонгост төдийгүй дэлхийн хэмжээний гол яриа болоод байна! Энэхүү мэдээллийг хэн тавьсан нь тодорхойгүй байгаа юм. Энэхүү бичлэг сошиал медиад тавигдсан даруйдаа олон хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэж ноён Бюн болон Бэкхёныг ямар нэгэн тайлбар хийхийг шаардаж байгаа юм]

"Энэ, энэ чи биш биз дээ? үгүй биздээ? Гэхдээ Бэкхёнаа чамтай хэтэрхий адилхан юм " нүдийг минь бүрхэх нулимсыг дотогшоогоо залгин ганцхан тэрэнд л итгэхийг хүсэж байна

|LOTTO| Where stories live. Discover now