Happy ending... ❤️

4.7K 329 92
                                    

-Арины талаас-

Сокжин миний жирэмсэн гэдгийг яаж мэддэг байна аа ? Байж боломгүй юм! Гэнэт тэр савлуурнаасаа босон уруул дээр минь үнсчихлээ.. Энэ хэтэрхий цочирдом байсан болхоор хэсэг ямар ч хөдөлгөөнгүй зогссоны эцэст тэрнийг түлхэхэд Сокжин надруу гайхсан харцаар харж байсан ч эргээд төв царайлан : Уучлаарай биеэ барьж дийлсэнгүй.. хэмээн доош харлаа

Би тэрнийг яагаад ч юм үзэн ядаад байна гэхдээ би биеэ барих хэрэгтэй.. Сокжиныг тэнд нь үлдээн өөрөө гэрлүүгээ орон тэрэнд хандаж зурвас бичлээ. Тэр жирэмсэн гэдгийг минь мэдсэн нь харин ч сайн хэрэг тэгвэл одоо би ямар ч санаа зовохгүй Бэкхёныг уучлаад бас эргээд аз жаргалтай амьдралаа бүтээж болох нь..

-Хэдэн өдрийн дараа-

Сокжин ч тэр Бэкхён ч тэр хэнтэй ч холбоо тогтоолгүй зүгээр л хүүхдүүдтэйгээ жаргалтай байж бас хэвлийд минь өсөж буй бяцхан үрээ хүлээн зөвшөөрсөн учраас бяцхан хүүхдүүд минь дүүтэй болно гэх мэдээг сонсоод хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа.

Тэдний хичээл орчихсон учраас өглөө тэднийг хүргэж өгөөд хариж байх замд найруулагч надруу залган уулзхаар болсон юм.

Тэрний хэлснээр нэгэн кафе руу орвол найруулагч хэдийн ирчихсэн нэг охинтой сууж байх аж. Би тэдний зүг явсаар найруулагчтай мэндлэхэд тэр намайг суухыг санал болгон бид яриагаа эхлүүллээ

Тэр юуг хэлэх гээд байгааг мэдэхгүй гацаж бас хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой дэмий л сууж байтал хажууд нь сууж байсан охин : Найруулагч эмэгтэй гол дүрд намайг сонгосон болхоор та цаашдаа ирэхгүй байсан ч болно.

Найруулагч: Юу нөгөө бид кинондоо илүү мэргэжлийн хүнийг тоглуулхаар болсон

Тэр охин өмнө нь найруулагчтай унтаж байсан охин дүрээрээ мөн байсан учраас яаж дүрд орсон нь хэтэрхий ойлгомжтой байв.

Би инээмсэглээд: Тийм үү? ашгүй дээ би ч бас ажиллаж чадахгүй гэдгээ уулзаж хэлэх гэж байсан юм. Харин ч сайн хэрэг боллоо илүү залуу бас мэргэжлийн жүжишчин юм чинь сайн кино болох байхаа. Амжилт хүсье!

Найруулагч одоо л тайвширч байгаа бололтой амьсгаагаа гарган : Чамайг зөвшөөрч байгаад баярлалаа хэмээн инээмсэглэлээ.

|LOTTO| Where stories live. Discover now