Ес

3.7K 232 36
                                    

Бэкхёны талаас

Аав сонгуульд өрсөлдөж ялсны баярыг тэмдэглэж бид хөх ордонд зоог барихаар ирсэн минь энэ.. Энэ бидний халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж буй хэрэг

Бид хоолны ширээнд сууцгаан өмнөө байх олон төрлийн хоолноос идэж байлаа.. Мёнжүгийн огиулах хүртэл бид эдийн засаг болон компанын тухай ярилцаж цаашдын үйл ажиллагааны тухай хэлэлцэнэ.. Тэр амаа даран хий огиуллаа

"Зүгээр үү? " би тэрэнд ус дөхүүлэн асуухад тэр толгой дохин "гэдэс хямарчихсан юм шиг байна, гайгүй байхаа"

"Арай манай 2дох ач юм биш биздээ?" Аавыг ийнхүү хэлхэд Мёнжү бид 2 бие биелүүгээ харлаа.. Бид бусад хосууд шиг нялуун биш, энэ гэрлэлт хэн хэнийхаа эсэргүүцэлтэй тулгарсан гэрлэлт байсан учраас 5 жил өнгөрч байгаа ч одоо ч хөндий хэвээрээ... Би Минугийн төлөө л жүжиглэдэг, харин тэрний тухайд тэр надад дасаж дурласан, тэр ухаантай бүх талаараа үзэсгэлэнтэй хэдий ч зүрх сэтгэлийн минь бяцхан өрөөнд Арин л түгжигдсэн юм... Би  тэрний тухай бодож эхлэхэд Мёнжүгийн дахин хачирт огиулсныг анзаарсангүй

"Бюн Бэкхён!" гэх аавын дуугаар цочин

"За ааваа?"

"Эхнэр чинь огиулаад байна хурдан эмнэлэг авч яваач! "

"Заа "

Би Мёнжүгийн мөрнөөс түшин харин тэрний бие сульдсан харагдаж байлаа.. "Болохгүй нь ээ" би тэрнийг өргөн машинд суулган хамгийн ойр байх эмнэлэг рүү явлаа..

Удалгүй эмнэлэгийн гадаа ирэн Мёнжү Минуг холдож болохгүйг сануулан надруу ширтээд "ганцаараа орох болхоор эндээ хүлээж байх уу?"

"үнэхээр ганцаараа орно гэдэгтээ итгэлтэй байна уу? Бие чинь таагүй харагдаж байна"

"Зүгээрдээ хүүгээ харж байгаарай" тэр ийнхүү хэлэн дотогш орход санаа минь зовж байлаа.. Би Минуг дагуулан эмнэлэг рүү ороод тэрнийг хүлээлгийн өрөөнд суулган "аав нь ээжийнх нь ардаас явах болхоор чи эндээ сууж байгаарай?" Бяцхан хүү минь толгой дохин харин би Мёнжүгийн ардаас явлаа..

"Эмчээ, тэгэхээр жирэмсэн гэсэн үг үү?" хэмээн Мёнжү эмчээс гайхан асуухад би ч бас нүдээ томруулан эмч рүү юу гэж хэлэх бол гэсэн бяцхан айдастай ширтэхэд эмч  толгой дохих нь яагаад ч юм гунигтай санагдана

"2сартай жирэмсэн, баяр хүргэе ураг хэвийн бойжилттой байна" эмчийг ийнхүү хэлхэд Мёнжүгийн харцанд хэмжээлэшгүй их аз жаргал тодроно..

|LOTTO| Where stories live. Discover now