1-р хэсэг - Ямар царайлаг юм бэ?

780 19 1
                                    

Би бол Мин Кенжүү. 21 настай Дэжоны эрүүл мэнд шинжлэх ухааны коллежд сурдаг. Одоо 3-р анги болохоор дадлага хийх болсон. Ангийн маань багш намайг Дэжоны нэгэн эмнэлэгт дадлага хийлгэхээр нэг хүнтэй ярилаа. Би дадлагын эхний өдөр тэр эмнэлэг дээр очоод багшийн хэлж өгсөн хүнийг лавлах дээрээс асуулаа. Лавлах дээр сууж байсан сувилагч тэр хүн рүү залгаад намайг түр хүлээж бай гэлээ.

??: Сайн байна уу? Өөрөө Мин Кёнжүү юу?

Би: Тийм ээ. Сайн байна уу? Өөрөө Жэксон байх аа?

Жэксон: Тийм ээ. Ванг Жэксон гэдэг.

Би: Мм. Гадаадаас ирсэн байх нь ээ?

Жэксон: Тийм ээ. Хонг Конгоос ирсэн л дээ.

Би: Ммм.

Жэксон: Дадлага хийхээр ирсэн байхаа?

Би: Тийм ээ. Мэс заслын хэсэг дээр

Жэксон: За наашаа яваарай.

Намайг нэг өрөө рүү дагуулж явлаа.

Жэксон: Энэ бол миний өрөө. Уг нь би ганцаараа байдаг болохоор ганцхан л ширээ байсан. Харин багш чинь над руу ярихаар нь чамд ширээ бэлдсэн юм л даа.

Би: Баярлалаа. Би хичээх болно оо. \ёслон бөхийх\

Жэксон: Тэгээрэй \инээмсэглэх\

??: Ванг эмчээ 3-р тасгийн Хун Нарид мэс засал хийх цаг боллоо.

Жэксон: За. Кёнжүү

Би: За?

Жэксон: Чи надтай хамт яв. Надтай цуг мэс засалд ор. Надад туслангаа миний мэс засал хийж байгааг хар

Би: За

Энэ эмч үнэхээр чадварлаг бололтой. Тэр өөртөө итгэлтэй байдал бас тэр харц. Би араас нь мэс заслын өрөө рүү даган явлаа. Алхааг нь ажихнээ өөртөө итгэлтэй цэх шулуун хэрнээ цаанаа нэг намбалаг алхаа. Би их хүн ажигладаг хүн л дээ. Жэксон эмч мэс заслын өрөөнд орон гараа ариутган мэс заслын өмсгөл бээлий өмслөө. Би ч мөн адил зүйл өмсөн өрөөнд орлоо. Мэс засал эхэллээ. Би түүнд багаж авж өгөнгөө түүний мэс засал хийж байхыг сайтар ажиглалаа. Маш нямбай зүсэлт, дотоод эд эрхтэнд маш болгоомжтой хандаж оёдлыг ч мөн адил нямбай гэх чинь хийлээ. Ингээд ажиглаж байтал мэс засал дууслаа.

Жэксон: За манай дадлагын оюутан сайн ажиглав уу?

Би: Тийм ээ. Одоо өрөөндөө очиж тэмдэглэл бичнээ.

Чи бид хоёр-You&I [Дууссан]Where stories live. Discover now