4-р хэсэг - Өөр нэгэн царайлаг эмч

316 13 2
                                    

Энэ эмэгтэй нь Хиёон гээд байсан нь юм байхдаа. Над руу нэг л айдас төрүүлэхээр зэвүүн харцаар хараад байх юм. Би ямар л асуудалд орооцолдчихов доо. Намайг үүний дараа тайван л байлгаасай билээ. Бусад нь ч яахав. Ер нь өөр хүн дагаж явсан юм бол тэрэнтэйгээ л байж байхгүй юугаа хийж Жэксон эмчийг эргүүлдээд байгаа юм бол?

Хиёон: Ингэхэд чамайг хэн гэдэг билээ?

Жэксон: Чамд хамаагүй ээ.

Хиёон: Би чамаас асуугаагүй ш дээ, Жэксон. \над руу харах\

Би: Танд хамаагүй гэж хэллээ ш дээ.

Хиёон: Танилцъя л даа

Би: Сүйт залуугийнхаа хуучин найз бүсгүйтэй танилцахаар хүн шиг харагдаад байна уу? \би чинь юугаа хэлчихэв дээ?\

Хиёон: \зэвүүн инээх\ Заза.

Жэксон: Хиёонаа би чамд ганц л зүйл ойлгуулах гэж ирсэн юм.

Хиёон: Юу юм бэ дээ?

Жэксон: Би одоо чамд хайргүй. Одоо миний сэтгэлд чамайг гэх орон зай бүр мөсөн байхгүй болсон тэгээд одоо энэ бүсгүй миний сэтгэлийг бүхэлд нь эзэлсэн. Тийм болохоор одоо ингэж дэмий юм хийх хэрэггүй. Чи тэр хүнийг дагаж явсанаараа тэр хүнтэйгээ л үлд. Явцгаая

Би: За

Бид 2 тэндээс гартал Жэксон эмчийн машиныг авч ирлээ. Жэксон эмч надад хаалга онгойлгож өгөөд намайг суутал хаалга хаагаад өөрөө дараа нь жолооны ард суулаа.

Жэксон: Суудлын бүсээ хий.

Би: За

Жэксон эмч хэсэг чимээгүй явж байснаа гэнэт галзуу хүн шиг инээлээ. Би айх шиг ч болоод

Би: Яасан?

Жэксон: Чи ч сайн байлаа шүү...Сүйт залуугийнхаа хуучин найз бүсгүйтэй танилцах хүн шиг харагдаад байна уу? Гээд л ххахахаха. Би ч өөрөө итгэхээ шахсан шүү.

Би: -_- Би ямар их сандарч айсныг та ер нь мэдэж байна уу? Ядаж байхад тэр эмэгтэй над руу хэдэн минутын турш нэг л жигшүүцмээр хараад байсныг яанаа.

Жэксон: Сайн байна аа. Чамд маш их баярлалаа.

Би: Би хэлсэн шүү. Дараа нь ямар нэг асуудал үүсвэл өөрөө хариуцаарай.

Жэксон: Тэгэлгүй яахав. Чамд ёстой их баярлалаа.\инээмсэглэх\

Би: \улайх\ Кхм. \цонх руу харах\

Жэксон: Мин Кёнжүү чи зүгээр үү? Нүүр чинь улайчлаа.\нэг гараа духан дээр тавих\

Би: \гарыг нь цааш болгох\ Би зүгээр ээ. Халууцаад.

Чи бид хоёр-You&I [Дууссан]Where stories live. Discover now