8-р хэсэг - Яах хэрэгтэй вэ?

256 13 2
                                    

Би\Жэ\Им: Бид ирлээ.

Аав: Өө, миний хүүхдүүд ирэв үү? Имбёл уудаа?

Имбёл: Тийм ээ. Сайн байна уу, ахаа?

Аав: Манай хүүтэй үерхэж байгаа гэл үү?

Имбёл: Хэхэх тийм ээ.

Аав: Манай хүүг сайн харж хандаарай.

Имбёл: Тэгнээ ^^ Кёнжүүг ч бас сайн харж хандана аа. Бэр эгчийн хувьд

Би: Үгүй ер өө. Чацуу юм байж бас эгч гэнэ шүү.

Имбёл: Жэйбитэй гэрлэвэл би чиний бэр эгч чинь болох юм чинь :Р

Би: -_-

Жэбом: Тийм шүү. Чи одоо Имбёлтой аятайхан харьцаж байгаарай.

Би: Аятайхан биш дээ яаж харьцсан юм? Би харин ч Имбёлтой хамгийн сайханаараа харьцдаг шүү. Энэ хүн чинь бас миний дотны найз юм шүү.

Имбёл: Нээрээ тийм шүү. Бид 2 чинь удахгүй гэр бүл болох сайн найзууд байхгүй юу, тэ?

Жэбом: Тийм ээ.

Би: Удахгүй?

Имбёл: Ах чинь удахгүй надад санал тавина гэсэн.

Би: Хэн ер нь санал тавихаа хосдоо хэлж байсан юм бэ? Ахаа тиймэрхүү юм чинь нууц байж байгаад сюрприз барьдаг номтой юм ш дээ. Ах байж иймхэн юм мэдэхгүй шүү.

Имбёл: Зүгээрээ. Санал тавина гэсэн болохоос яаж санал тавихаа хэлээгүй юм чинь

Би: Тэгсэн ч гэсэн.

Имбёл: Зүгээр дээ. Нээрээ Кёнжүү нааш ир.

Намайг миний өрөө рүү дагуулан орлоо.

Би: Яасан?

Имбёл: Тэр хэн юм?

Би: Хэн?

Имбёл: Түрүүний эрэгтэй

Би: Аан миний дадлага хийж байгаа эмнэлэгийн эмч

Имбёл: Чи түүнтэй уулздаг юм уу?

Би: Үгүй ээ. Тийм сайхан залуутай уулзвал ёстой тэнгэрээс од шүүрэх биз.

Имбёл: Тэгээд яагаад чамайг тэвэрсэн юм?

Би: Аан нөгөө.......

Имбёл: Сэжигтэй дээ

Би: Зүгээр л түрүүн хэлснийг нь сонсоогүй юм уу? Надад сэтгэлээ илчилсэн гэдгийг нь

Имбёл: Нээрээ юм уу?

Би: Тийм ээ.

Имбёл: Тэгээд? Яах гэж байна?

Чи бид хоёр-You&I [Дууссан]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz