16-р хэсэг - Миний юунд болоод байгаа юм бол?

219 10 0
                                    

Миний ер нь юу нь тийм сайхан гэж? Би тийм хүний сэтгэл татахаар хүн мөн гэж үү дээ? Энэ 2 яг миний юунд болоод байгаа юм? Бас Марк ах, Жинён ах 2 бас яг миний юунд болж надад сайн болсон юм бол оо? Ойлгохгүй юм.

Иймэрхүү юм бодож явсаар нэг мэдэхэд автобусны буудал дээр ирсэн байлаа. Автобус ирэхийг хүлээгээд зогсож байтал

Имбёл: Кёнжүү

Би: Өө, Имбёл. Сайн уу?

Имбёл: Сайн. Чи энд юу хийж байгаа юм?

Би: Дадлагаа хийчихээд л явж байна.

Имбёл: Мм

Би: Чи харин юу хийж яваа юм? Ахтай уулзаа юу?

Имбёл: Ханьтайгаа уулзалгүй л яахав. Аль өдөр уулзсан. Тэгээд жоохон шар айраг уумаар санагдаад дэлгүүр орчихоод явж байна. Манайд хүн байхгүй. Надтай цуг ууух уу? \шар айрагтай уутаа өргөөд инээмсэглэх\

Би: ......................\инээмсэглэх\ Тэгье \сугадах\

Имбёл: Ёстой нэг

Би: Би аав руу утастаадахъя

Имбёл: Тэг тэг

Би аав руу залгалаа.

--------------------------------------------------

Аав: Байна уу?

Би: Ааваа, би өнөөдөр Имбёлынд хонох болохоор санаа зовох хэрэггүй шүү.

Аав: Заза. Миний охин тэгээд маргааш дадлагатаа явахдаа яах юм? Хувцасаа солихгүй хэрэг үү?

Би: Зүгээр ээ. Шаардлагатай юм гарвал өглөө эрт очоод авчихна.

Аав: Заза

Жэбом: Кёнжүү юу?

Аав: Тийм ээ.

Жэбом: Юу гэж байна?

Аав: Имбёлынд хононо гэнэ ээ.

Жэбом: Манай хайрынд уу?

Аав: Тийм.

-------------------------------------------------------

 Имбёл бид 2 түүний гэрт ороод бид 2 гадуур хүрмээ тайлж гутлаа тайлаад зочны өрөөнд нь орж суулаа.

Имбёл: Би даруулга аваад ирье

Би: За

Нэг лаазтай шар айраг уутнаас гаргаад онгойлгон нэг балгахад дотор үнэхээр сайхан болж байна.

Би: Аа сайхан байна шүү.

Имбёл: \гал тогооноос ирэх\ Чамд ямар нэг юм болоо юу?

Чи бид хоёр-You&I [Дууссан]Where stories live. Discover now