13-р хэсэг - Хэцүү байна...

248 10 0
                                    

Би Югём эмчийг гомдоочихсон юм болов уу? Гэхдээ хэллээ гээд ямар нэмэр байгаа юм? Угаасаа тэр хүн энэ асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Иймэрхүү зүйл бодоод явж байтал Жэксон эмч бид 2 цэнгэлдэх хүрээлэнд ирсэн байлаа. Жэксон түрүүлж буун миний талын хаалгыг онгойлгож өгөн

Жэксон: Миний хөөрхөн гүнж буугаарай.

Би: Та битгий намайг ингэж дуудаач. Ичмээр юм.

Жэксон: Тэгвэл чи өөрөө хүндэтгэлээ хая. Би одоо бол найз залуу чинь, дадлагын чинь хугацаанд чамайг удирдан зөвлөж байгаа эмч биш. Эмнэлэг дээр л хүндэтгэлтэй ярь, за юу? \инээмсэглэх\

Би: \худлаа инээмсэглэх\ \Энэ хүн яагаад ингээд байгаа юм болоо?\

Жэксон: За явцгаая

Гэж хэлээд тэр миний гараас хөтлөлөө. Би гараа салгах гэж хичээсэн боловч тэр намайг өөрөөсөө яасан ч тавьж явуулахгүй гэж байгаа мэт улам л чанга атгана. Тэр үнэхээр хүчтэй юм. Би гараа салгах гээд дийлсэнгүй. Бид 2 цэнгэлдэх хүрээлэн рүү орлоо. Тэр намайг дагуулан явна. Би түүнтэй цуг олон төрлийн тоглоом дээр тоглож түүний дулаан сэтгэл булаам инээмсэглэл бас хүүхэд мэт инээдийг нь харан түүнд улам татагдаж байх шиг. Бид 2 тойруулгат суулаа. Бид 2 2уулахнаа сууна. Би уг нь түүнтэй эмнэлэгийн өрөөнд 2уулахнаа байж байхад яадагчгүй байсан байж яагаад одоо ингэж сандраад байна аа? Тэр над руу дөхөн суух боловч би түүнээс зугтаан эсрэг талын суудал дээр суулаа. Жэксон эмч доош харч санаа алдсанаа над руу дөхөж ирэн гарнаас минь барин миний урд өвдөглөн суухад би гайхаж сандраад

Би: Т-та чинь яаж байна аа?

Жэксон: Би гэнэт ингээд байхаар чи гайхаад надаас дөлөөд байх шиг байна. Гэхдээ, гууя, Кёнжүү. Надаас дөлж зугтах хэрэггүй. Би чамд өдөр өдрөөр...үгүй ээ....цаг минутаар татагдаад байна. Миний сэтгэл надад захирагдахаа больсон бололтой. Яг одоо чиний өөдөөс хараад ингээд сууж байхдаа миний зүрх ямар их догдолж байгааг мэдэх үү? Яг л гараад ирэх гэж байгаа юм шиг. Чи надад сайн биш байж болно. Гэхдээ би энэ хэвээрээ чамайг өөртөө татах болно. Тийм болохоор зүгээр л надаас зугталгүй урьдных шигээ л бай.

Би: ............................................\Бурхан минь гэж. Энэ харц\ З-за. Х-харин та надад битгий их ойртоорой. Би аав ах 2оосоо өөр эрэгтэй хүнтэй ойр байж үзээгүй болохоор эвгүй байна.

Жэксон: \инээмсэглэх\ За

Бид 2 тойруулгаас буугаад гэртээ харьхаар болж машины зүг явцгаалаа. Тэр дахиад л миний гараас хөтөллөө. Түүний гар үнэхээр дулаахан юм. Аав ах 2ын минь гар шиг үнэхээр дулаан дотно санагдана. Машин дээр ирэхэд тэр машинаа түлхүүрээрээ онгойлгоход нь би хаалга онгойлгох гээд бариул барьтал тэр хажуугаар орж ирэн надад хаалга онгойлгож өгөн нөгөө л эелдэг байдлаараа намайг суухыг урьлаа.

Чи бид хоёр-You&I [Дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang