18-р хэсэг - Найз бүсгүй гэнэ ээ?

194 12 0
                                    

Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрч миний дадлага хийх хугацаа ч дуусах дөхсөн байна. Тэр өдөр Бэмбэм гэдэг хүнтэй нэгэн тансаг ресторанд орж оройн хоолоор дайлуулж байгаад тэр хүнээс бас л би түүнд таалагддаг гэдэг үг сонссон юм. Гэхдээ тэр хүн миний араас гүйхгүй гэж хэлээд Югём эмч надад ямар сайн болохыг хэлсэн юм. Тэр үед юу хэлэхээ ч мэдээгүй. Дуугүй л хоолоо идсэн. Тэр өдрийн дараагаас би их сонин зүйл мэдэрсэн. Югём эмч Жэксон эмч 2 өрсөлдөөд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг сэтгэгдэл төрж эхэлсэн. Жэксон эмч тэр нэгэн өдөр надаас уучлалт гуйснаасаа хойш надад арай өөрөөр хандах болсон. Нэг тийм эелдэг зөөлөн хандаж надад янз бүрээр сюрприз барьж бэлэг өгөөд л бас аавд маань туслаад л ахтай хамт шар айраг ууж мотоциклоо янзлахад нь туслаад л угийн жентлэмэн хүн улам тийм байхаар сэтгэл уярахгүй байж үнэхээр чадахгүй юм. Югём эмч ч Жэксон эмчээс дутахгүй гэсэндээ их л хичээнэ. Гэхдээ миний сэтгэл Жэксон эмчид илүү татагдах болж бас түүний надад үнэхээр чин сэтгэлээсээ сайн юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Марк ах Жинён ах 2ын хувьд тэр 2 надаас илүү хөөрхөн найз бүсгүйчүүдтэй болцгоосон. Ахын хувьд гэвэл мэдээж Имбёлтой үерхсэн хэвээр. Тэгээд нэг сайхан мэдээ гэвэл тэр 2 маань сүй тавьсан. Ёслол үнэхээр сайхан болж өнгөрсөн. Тэр ёслолд Югём эмч Жэксон эмч 2 2уулаа ирсэн.

Миний дадлагын хугацаа дуусч их сургуульдаа хичээлдээ явж эхэллээ.

Сургууль дээр

??: Кёнжүү

Би: Өө, Жина. Сайн уу?

Жина: Дадлага сайн уу? Хэр байв?

Би: Дажгүй ээ. Их сайн эмч дээр дадлага хийсэн болохоор сурсан юм ихтэй шүү.

Жина: Тийм үү?

Би: Мхм.

Жина: Чи нээрээ өнөө орой завтай юу?

Би: Завтай. Яасан?

Жина: 2уулаа манай гэрт жоохон шар айраг ууж сууя тэгэх үү?

Би: Тэгье л даа.

Жина: Тэгвэл тараад манайх руу явцгаая

Би: Окэе

Хичээл тараад Жинагийн гэр лүү явцгаалаа. Замдаа дэлгүүр орон хэдэн лааз шар айраг аваад түүний гэрт очин ууж сууж байтал

??: Жина, ах нь ирлээ.

Жина: Өө, ах. Ийм орой болсон хойно юу хийж явна?

??: Энэ миний 2 дох гэр шүү. Хүссэн үедээ ирж болно.

Жина: Би зочинтой байсан ч хамаагүй юу?

Чи бид хоёр-You&I [Дууссан]Where stories live. Discover now