9-р хэсэг - Би чинь яагаад байна аа?

264 13 1
                                    

Марк: Заза. Би явлаа.

Жинён: Хаачих гэж байгаан?

Марк: Ээжид хүнс цуглуулахад нь туслана. Чи хаачих уу?

Жинён: Би энэ эмнэлэг рүү орлоо.

Марк: Яах нь уу? Тагнуул хийх нь үү?

Жинён: Тэгж хэлж болно.

Марк: Чи ингээд тагнаад байвал Кёнжүү чамд дургүй болно доо. Заза баяртай\явах\

Жинён: Дургүй болно гэнэ шүү.

---------------------------------------------------------------

Би Югём эмчтэй хэсэг ярьж явж байгаад Жэксон эмчийн өрөөний гадна салаад Югём эмч цаашаа өрөө рүүгээ явлаа.

Би өрөөндөө ортол Жэксон эмч утсаар ярьж байна. Би садаа болохгүй гээд чимээгүй ширээн дээрээ очоод суутал ширээн дээр маань шоколад захиатай цуг байна. Бүр гайхаад захиаг уншлаа. Захиан дээр "Миний саналыг бодож үзэж байгаад баярлалаа. Бас нэг юм хэлэхэд би үнэхээр чамд татагдаж байгаа бололтой, Кёнжүү." Эдгээр үгсийг уншаад гайхаж уярахгүй байхын арга байсангүй. Хажуу тийшээ хартал Жэксон эмч алга. Гараад явчихсан бололтой. Би захиаг дахиж уншаад шоколадыг ширтэн хэсэг суулаа. Хаалга онгорхой байлаа.

Югём: \хаалга тогших\

Би: Өө, Ким эмч ээ \босох\

Югём: Босох хэрэггүй дээ. Юу хийж байгаа юм бэ дээ?

Би: Аан зүгээр л юу хийх билээ гэж бодоод л сууж байна.

Югём: Наадах чинь юу юм? Захиа юу?

Би: Аан тийм ээ.

Югём: Хайрын захиа юу?

Ингэж хэлэхэд нь хэлэх үг олдсонгүй. Энэ захиаг хайрын захиа гэх хэцүү бас биш гэх ч хэцүү юм.

Югём: Хайрын захиа байх нь \инээмсэглэх инээх\

Би: ............................

Югём: Нөгөө залуу юу?

Би: ?

Югём: Яагаав нэг хар үстэй хүүхэд шиг царайтай залуу

Би: \бодох\ \Хүүхэд шиг царайтай гэхээр\ Аан Жинён ах.....Та түүнтэй уулзаа юу?

Югём: Өчигдөр эмнэлэгийн гадаа таарсан юм аа.

Би: \Энэ Жинён ах уу\ Аан хэхэ тэр биш ээ. Өөр хүн өгсөн юм

Югём: Хэн?

Би: Нэг хүн

Югём: Хөөх чи ч их алдартай байдаг бололтой. Ийм хөөрхөн болохоор аргагүй л байх л даа\инээмсэглэх\

Чи бид хоёр-You&I [Дууссан]Where stories live. Discover now