17-р хэсэг - Энэ хүн бас яах гээд..?

194 9 0
                                    

Жэксон: .........................

Ёнжэ: Ойлгов уу?

Жэксон: Чи Кёнжүүг эргүүлэх гээд гүйгээд байсан яасан?

Ёнжэ: Намайг тоохгүй байгаа хүний араас гүйгээд яах вэ дээ....Тэгээд ч би өчигдөр Кёнжүүгээс хөөрхөн эмэгтэйтэй танилцсан.

Жэксон: Чи ёстой хэзээ ч засрашгүй хүүхэмсэг юм даа.

Ёнжэ: Яахав яахав. Чи тэгээд одоо яана гэж бодож байна?

Жэксон: Одоохондоо бодож байгаа юм алга аа. Тэгж байгаад л нэг юм бодно доо. \виски уух\

Ёнжэ: Хэрвээ яаралтай нэг юм бодохгүй бол чи Кёнжүүг бас нэг эмч залууд алдчихаж магадгүй шүү.

Жэксон: Хэнд?

Ёнжэ: Ким Югём

Жэксон: Ким эмч үү?

Ёнжэ: Мхм

Жэксон: Нээрээ тэр бас нэг юм байгаа бил үү?

Ёнжэ: Тэр 2 дээр их тансаг ресторанд оройн хоол идэж байсан. Их л дотно цагийг сайхан өнгөрүүлж байгаа харагдсан.

Жэксон: Тэгээд цаашаа яасан?

Ёнжэ: Намайг явах дөхөж байхад ирсэн болохоор би удалгүй яваад өгсөн л дөө.

Жэксон: Новш гэж \хойшоо буйдан налах\ \виски уух\

Ёнжэ: Ким эмч ч бас тэгж байгаад эмэгтэйчүүдийн сэтгэлийг татахдаа сайн шүү. Сувилагч нар Ким эмчид ямар сайн байдгийг мэднэ биз дээ?

Жэксон: \санаа алдах\

Маргааш өглөө нь

Өглөө эртлэн сэрээд Имбёлын гэрт ойрхон байдаг биеийн тамирын талбайд гүйж байтал

Бэмбэм: Хөөх энэ чинь хэн бэ?

Би: Сайн байна уу? \толгойгоо дохих\

Бэмбэм: Сайн уу, Кёнжүү? Чи энд яагаад дасгал хийж байгаа билээ? Гэрээс чинь хол санагдах юм?

Би: Аан харин энэ ойрхон найзындаа хоносон юм аа.

Бэмбэм: Мм

Би: Таны гэр энэ хавьд байдаг юм уу?

Бэмбэм: Тийм ээ. Тийм болохоор би үргэлж энд дасгал хийдэг юм.

Би: Мм

Гүйж байгаад зогсоод сунгалтын дасгал хийлээ.

Бэмбэм: Хөөх чи сунгалт сайтай юм аа.

Би: Хэхэх

Бэмбэм: Чи найз залуутай юу?

Би: Үнэнийг хэлэхэд  би өөрөө ч мэдэхгүй байна.

Чи бид хоёр-You&I [Дууссан]Where stories live. Discover now