7-р хэсэг - Эргэлзээ

281 10 1
                                    

Би: Танилцах гэнэ үү? Хачин хүн бэ? Шалиг царай гаргачихаад.

Жэксон эмчийн зараалд яваад буцаад өрөөндөө очтол Ёнжэ эмч ганцаараа байж байх юм. Би нэг их юм бодолгүй суудалдаа суулаа.

Ёнжэ: Дадлага ямар байна? Хэцүү байна уу?

Би: Аан зүгээр ээ. Хэцүүгүй юм гэж хаана ч байхгүй шүү дээ. Хэцүү зүйлийг давж сурах хэрэгтэй.

Ёнжэ: Тийм шүү. Чиний зөв. Мин Кёнжүү

Би: За?

Ёнжэ: Чи найз залуутай юу?

Би: Айн?

Ёнжэ: Зүгээр л чи их хөөрхөн болохоор...

Би: \худлаа инээх\ Хэхэх баярлалаа.

Ёнжэ: Тэгээд?

Би: Айн?

Ёнжэ: Найз залуу?

Би: Аан байхгүй ээ.

Ёнжэ: Болох бодол байна уу?

Би: Байхгүй ээ. Би одоохондоо хичээл бас энэ дадлагатаа л анхаарлаа хандуулна аа. Хайр дурлалыг бол дараа болоход болно.

Ёнжэ: Хэрвээ бодлоо өөрчилвөл би чиний найз залуу болохдоо бэлэн байгаа шүү.

Би: \ -_- \ \худлаа инээх\ За

Ёнжэ: \ёжтэй инээмсэглэх\ Нээрээ дугаараа өгөөч.

Би: \Жэксон эмч, Югём эмчид ч дугаараа өгөөгүй байхад яахаараа энэнд өгнө гэж\ Уучлаарай би гарах хэрэгтэй байна. \утсаа аван өрөөнөөс гарах\

Ёнжэ: \Амар биш бололтой\

Жэксон: Кёнжүү орж ирээгүй л байгаа юм уу?

Ёнжэ: Орж ирсэн.

Жэксон: Тэгээд яасан юм?

Ёнжэ: Сая гараад явчихлаа. Тааралдаагүй юм уу?

Жэксон: Үгүй. Заза чамд баярлалаа.

Ёнжэ: За би өрөө рүүгээ явж өвчтөнгүүдээ үзье. Намайг хүлээгээд сууж байгаа. Зарим нь бараг тэвчихгүй явчихсан байх.

Жэксон: Заза.

Ёнжэ: Тараад хаачих уу?

Жэксон: Би хүнтэй уулзана аа.

Ёнжэ: Хэнтэй?

Жэксон: Нэг хүнтэй.

Ёнжэ: Хэн юм бэ дээ?

Жэксон: Чи мэдэх хэрэггүй ээ.

Ёнжэ: Заза

Би булангаас Ёнжэ эмч гарахыг хүлээн хараад зогсож байлаа. Ёнжэ эмч өрөөнөөс гарч ирээд цаашаа өрөө рүүгээ явлаа. Түүнийг булан тойрон явсны дараа өрөөндөө орлоо.

Чи бид хоёр-You&I [Дууссан]Where stories live. Discover now