2. Хүсэл

9.5K 476 17
                                    


Бодол санаа минь хаа нэгтэй нисэн одож, гүн саарал нүднээс харц үл салгаж чадан байхад минь л тэрээр гарнаас минь атган алхаж эхэллээ. Хөшөө мэт л замын голд таг гоцож орхисон байхад хөтлөж зам  гаргах бидний уулзалтын түлхүүр, таг хөших нь миний шинэ зуршил юм уу даа. Гэвч энэ бүхэн хөлгүй далайд хөвөх мэт мэдрэгдэхийг яалтай.  

Замын нөгөө талд нэгэнт ирэх үед  тэрээр миний гарыг  тавьчихаад  юу ч болоогүй юм шиг эргэж харан алхаж эхэллээ. Харин үг хэлэлгүй явах нь түүний зуршил юм байна гэх хачин бодол зурс хийн орж ирсэнд би тэсгэл алдан инээчихсэнгүй. 

-       Хөөе

Хэдий өөртөө эргэлзэж байсан ч түүний араас итгэл муутайхан дуудсан ч тэр эргэж харсангүй.

-       Хөөе

Ахиад арай чанга дуудлаа. Энэ удаад тэр эргэж харсан юм. Өтгөн хөмсөг, өргөн шанаа нь түүнийг улам эршүүд харагдуулна.

-       Яасан.

Бага зэргийн ширүүн тэрний амнаас гарсан үг, юу юунаас илүү бүүдгэр тэнгэртээ цахих аянга мэт хурц ширүүн хоолойн намайг айлгаж орхилоо. 

-       Юу ? Өглөө шүхрээ хэрэглүүлсэнд баярлалаа. Би шүхэрийг чинь буцааж өгөх гэсэн юм.

-       Зүгээр дээ. Чи хэтэрхий норчихсон байсан

Зэрэгцэн зогсохдоо би түүнээс үнэртэх онцгой  үнэрийг аль чадахаараа мэдрэхийг хүсэх нууцхан тэмүүлэлээ барьж ядаж байлаа.Цүнхээ ухсаар түүнд шүхэрийг нь гаргаж өгөхөд тэрээр гарийг минь хөнгөн шүргэж орхилоо. Биеээр минь яг л хэдэн мянган хорхой нэгэн зэрэг гүйх шиг тавгүй хэрнээ таатай мэдрэмж мэдрэгдэнэ.

-       Баярлалаа.

-       Чи түрүүн хэлсэн.

Ихэнх хүмүүс талархлын үг сонсоод баярладаг байтал ямар ч хувиралгүй харин ч хөндий хүйтэнээр хэлсэн нь надад таалагдсангүй.

-       Чи сурагч уу ?

Тэрний асуулт бас хариулт  нь хоорондоо авцалдахгүй.  Хэн ч байсан намайг хархад ахлах сургуулийн сурагч гэдэг нь тодорхой шүү дээ. Дүрэмт хувцас, үүргэвч, чихэвч гээд л .

-       Тийм ээ. Төгсөх анги.

-       Хэтэрхий жаахан юм.

Тэр сүүлийн өгүүлбэрээ аман дотроо шивнэх төдий хэлсэн хэдий ч би юу гэж хэлснийг нь аль хэдийнээ олж сонсжээ. Хэтэрхий жаахан юунд хэтэрхий жаахан гэж. Би өөрийгөө хангалттай том болсон гэж боддог.

Хүнд донтогчWhere stories live. Discover now