Part 13

4.7K 284 7
                                    

- Кэн

Түүний нэрийг аяархан дуудах үед Шэйн биднийг чиглэн ирэх нэгний өөдөөс  нүд салгалгүй ширтэж байгааг минь анзаарсан юм.

Кэн яг бидний урд тулж ирээд цоо ширтэх харцаа үл салган бүхнийг дээрээс доош шинжэн харж гэмтсэн гар дээр минь харц тогтлоо.

- Элена над руу ярьсан.  Ээж чинь хагалгаанаас гарч ирсэн ч гэлээ өнөөдөр ахиад шөнийн ээлжтэй болохоор чамайг яаж байгааг харчихаарай гэсэн юм.

Халамжтэй эмэгтэй хүн гэдгийг нь мэдэх хэдий ч өөрийн нөхөр болох хүнд захижээ. 

Бидний яриаг хөндлөнгөөс харж байсан Шэйн хоолойгоо засан энд байгаа  гэх  дохио өгөх шиг. Түүнийг хоолой засан чимээ өгөх хүртэл би, бидний үл харагдах гинжин хэлхээнд ороогдсон байсан юм.  

- Чи одоо явдаа би гэртээ орлоо.

-Тэгдээ. Гараа болгоомжтой байгаарай. Би өглөө хүрээд ирнээ.

- Ирэх хэрэггүйдээ Шэйн. Би ганцаараа явж чадна.

- Битгий зөрүүдлээд битгий байдаа.  Би өглөө хүрээд ирье. Сайхан амраарай.

Шэйн хажуугаар минь зөрж өнгөрөхдөө Кэнрүү харц нэг гүйлгэчихээд хурдан гэгч нь алхаж одлоо.

Гэнэтхэн өвчтэй гарт минь дахин хүчтэй өвдөлт ирэх нь мэдрэгдэнэ. Кэн үг дуугүй гарнаас минь атгасан нь энэ байж, өөрийн эрхгүй дуу алдах үед сая л тэр гарыг минь санасан бололтой атгалтаа сулруулан ганц ч үг хэлэлгүй эргэж харан харанхуйд уусан одлоо.

Хоосон гэрт өдөржин намайг хүлээж тэссэн Ноён Патисон хүний хөл дуугарах чимээнээр  сая л нэг хэн нэгэн илрээ хэмээн баярлах шиг. Нэг гараар юм хийнэ гэдэг тийм ч амар биш. Бүтэл муутайхан шиг хоолыг нь бэлтгэж өглөө. 

- Сайхан хооллоорой эрхэмээ.

Өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтхэд өнөөдөр хичнээн урт үргэлжилсэн болохыг анзаарлаа. Гэмтсэн гар лугшин өвдөнө.  Агаарт өргөн харвал цагаан даавууны араас улаан толбо харагдаж бага зэргийн цус шүүрэн нэвтэржээ.  Түрүүхэн оёдол хийлгэсэн хэсэг минь Кэний атгалтаас болж шарх нь эргэн сэдэрсэн бололтой.  Шэйн хажууд минь байж элдэв янзын хошин зүйл ярьсаар сатаарах зүйл олон байсандаа өвдөлтөө ор тас мартаждээ.  Ганцаараа үлдсэн үед л харин хачин атгаж өвдөж байх чинь. 

Өрөөний хаалга зөөлөн онгойж Ноён Патисон урт сүүлээ өндөрт өргөсөөр орж ирж байгаа үзэгдэнэ.  Түүнийг өргөн хажуудаа хэвтүүлэхийг хүссэн хэдий ч гараа хөдөлгөх хүч алга. Гэнэтхэн л Ноён Патисон намайг өвчтэй байгаа гэдгийг мэдсэн мэт өөрөө орон дээр үсрэн гарч өвчтэй гарыг минь хөндчихвий гэсэн шиг яг хажууд болгоомжтой гэгч нь хэвтлээ.

Хүнд донтогчWhere stories live. Discover now