8.Чи...

5.9K 360 8
                                    

Марготын талаас

Гэнэтхэн Кэн ширээн дээр байх гараас минь дулаахан том гараараа  атгаж авлаа. Үл ялиг өөдөөс минь бөхийж гуниг тээсэн харц нь одоо ямар нэгэн чухал зүйлийг хэлэх гэж байгаа гэдгийг нь илтгэнэ.

Маргот би...

Тэрний нүдрүү ширтэж юу бодож байгааг нь таах хэцүү.  Тэр хэзээ ч надад юу мэдэрч байгаагаа хэлж байсан удаагүй. Бидний хамт байсан цагийг нийүүлэн тооцвол 5,6хан цагаас хэтрэхгүй байх. Хүмүүс цаг хугацаааг бүхний хэмжүүр гэдэг ч миний сэтгэлийг хэмжихэд цаг хугацаа хэтэрхий хүчин мөхөсдөнө.

Гэхдээ энэ бүхэн минь ганцхан миний л сэтгэл, миний Кэнийг хайрлах сэтгэл.

Кэн өөдөөс минь харсан чигтээ ямар нэг зүйл хэлэх гээд хэлж чадахгүй суухад би айж байлаа. Тэрний амнаас гарах өгүүлбэр төгсгөл байвал яах билээ.

- Маргот мэдрэмж дуусахад юу үлддэг вэ ?

Өөдөөс минь ширтэх харцаа огтхон ч салгалгүйгээр аниргүйг эвдэн асуусан асуулт гуниг төрүүлнэ. Мэдрэмж дуусахад бидэнд юу үлдэх вэ ? 

- Магадгүй юу ч үлдэхгүй байх. Бид бүхнийг мэдэрдэг. Агаар, амьсгал, бороо, цас, амт, үнэр, аз жаргал, уйтгар гуниг, уур хилэн, хайр, хүсэл, тачаал, ганцаардал гээд бүхнийг мэдэрдэг. Харин мэдрэмж дуусахад юу ч үлдэхгүй .

Түүний нүднээс харцаа салган гэм хийсэн хүүхэд шиг хуруунуудаа ширтэн хариулахдаа юуг ч нуухыг хүссэнгүй магадгүй энэ миний анх удаа хэн нэгний өөдөөс хараад бүх л сэтгэлээсээ ярилцаж байгаа удаа байх.

Мэдрэмж. Хүмүүсийн төсөөлж байгаагаас нь хэд дахин илүү утга санааг агуулсан үг. Энэ ганцхан үгэнд бүх л мөн чанар бас хүсэл зорилгыг багтааж болно. Хүн юуны тулд амьдардаг вэ ? Мэдрэхийн тулд. Мэдрэмж давтагдахгүй, нэг мэдэрсэн зүйлээ ахиж хэзээ ч мэдэрч чадахгүй. Хувьсан өөрчлөгдөж алхам тутам мэдрэмжийн илэрхийлэл цуглуулга дунд амьдарна. 
Харин энэ бүхэн алга болоход юу үлдэнэ гэж юу ч үгүй. Би төсөөлж ч чадахгүй нь миний хувьд мэдрэмж бүрийн оргил бас харьцуулашгүй нь Кэн шүү дээ.  Хэрэв чи үгүй болвол надад юу ч үлдэхгүй гэдгийг л мэдэж байна.

Энэ агшинд өрөө харанхуй ч гэлээ Кэний өөдөөс минь ширтэх нүдэнд бага зэргийн нулимс тогтсон байхыг би олж харсан юм.

- Маргот би чамайг өвтгөхөөс өөрийг хийж өгч чадахгүй. Одоо ч чамайг өвтгөж байгаа гэдгээ мэдэж байна гэхдээ цаашдаа үүнээс ч илүү өвтгөх болно. Гэсэн хэдий ч хэзээ чамд хоосролыг мэдрүүлэхгүй.Миний хийж чадах зүйл ердөө л энэ.

Хүнд донтогчWhere stories live. Discover now