Part 18

3.6K 254 6
                                    


Бурхан биднийг ганцаардуулж болох олон зам байдаг. Энэ бүхэн бүхэлдээ ахин нэг шинэ мэдрэмж .

Утасны цаанаас сонстох танил хоолой ухаан санааг минь хаа нэг тийш нь хийсгэж одоход хий хоосон руу гөлрөн зогсоход нүднээс минь урсах бүлээн нулимс хацрыг минь дагаж урсахдаа хөрч байсыг мэдэрсэн юм.

- Маргот байна уу? Утсаа битгий салгаарай.

Тэр хүний хоолой утасны цаанаас нэрийг минь дуудаж байсан хэдий ч би түүнд хариулах ямар ч тэнхэл алга. Хэтэрхий гэнэтийн бас цочирдом хоолой.

Нулимс дуслуулан гөлрөн зогсох үед минь хэн нэгэн утасыг минь гарнаас булааж авахыг мэдэрсэн юм.

Кэн хажууханд минь зогсож утасыг минь аван ямар нэг зүйл ярьж байсан хэдий ч би юу гэдгийг нь ойлгосонгүй.

- Бурхан минь Маргот зүгээр үү ?

Эленагын шингэн хоолой аргадангуй өнгө аясаар сонсогдох үед ухаан санаа минь  ирж Шэйн, Элена, Кэн бүгд л надад санаа зовсон харагдана.

- Би зүгээр ээ.

Кэний харц хоосоноос уйтгар гуниг намайг өрөвдсөн өнгө аяс руу шилжиж байв. Энд байгаа хүмүүсээс ганцхан тэр л намайг яагаад цочирдсоныг мэднэ. 

Тэднийг орхиод амралтын өрөөнд орж ирээд бага зэрэг гүнзгий амьсагаа авахыг хичээлээ.

Одоо уйлах тэнэг хэрэг. Би жаахан охин биш хангалттай том болсон бас юмны учрыг гаргаж ойлгохоор насанд аль хэдийнээ хүрсэн. Өдий олон жилийн турш ааваас ганц ч сураг гарч байгаагүй байж одоо холбогдож байгаа нь бага зэрэг бухимдах сэтгэл төрүүлж байсан хэдий ч сэтгэлийн минь багахан хэсэг түүний хоолойг сонсоод баярлаж байсан юм.

Би өөрийгөө үргэлж хүчирхэг мэт харуулах гэж хичээдэг байсан ч дотоод сэтгэлдээ бутанд хярсан жижигхэн туулай шиг хаа нэгтэйгээс тусламж ирдэг байж.

Ажил тарах цаг болж кафегаасаа гарвал өдрийн болсон зүйлээс болоод Шэйн намайг хүргэж өгөхийг хүссэн хэдий ч одоо надад ганцаараа байх цаг хэрэгтэй байна.

- Чи ганцаараа явна гэдэгтээ итгэлтэй байна уу Маргот.

- Мэдээж Шэйн санаа зоволтгүй.

Тэр өөдөөс минь инээмсэглээд үсийг минь илнэ.

- Маргот би өөрийгөө яг л муу залуу шиг мэдэрч байна шүү. Чамайг ийм байдалтай байхад чинь ганцааранг чинь явуулаад л .

Хүнд донтогчWhere stories live. Discover now