12.Элена

4.2K 297 11
                                    


Маргот.

Кэний талаар мэдэх нь сайхан хэдий ч түүний талаар улам ихийг мэдэх тусам айдас нэмэгдэнэ. Түүний надад санаа тавьдаг хайртай гэдгийг мэдэх нь сайхан ч гэлээ намайг өвтгөж байгаа гэж бодуулахыг хүсэхгүй юм. Хүн хэнийг хайрлахаа сонгож чаддаггүй ч хэний төлөө зовохоо сонгож болно.

- Хөөе Маргот

- Айн

 Гартаа атгасан шоколатаа өөдөөс минь сунгах хэдий ч хэтэрхий их бодолдоо автан түүний юу хэлж байгаа талаар сонссонгүй. Яг л кинон дээр гардаг шиг түүний ам хөдлөөд л харин ямар ч дуу чимээ алга. Гэхдээ үнэхээр инээдтэй юм.

- Чи намайг сонсож байна уу ? Ухаан санаа чинь хаана тэнээд байгаа юм бэ ?

- Сонсож байна аа.

- Худалч 

Шэйн гартаа байх шоколадаа өгчихөөд өөдөөс минь ширтэнэ.

- Баярлалаа. Нээрээ чи сая юу гээд байсан бэ ?

- Тээр сонсоогүй гэдэг чинь үнэн л байна ш дээ.

Духан дээр минь тийм ч чанга биш няслахад нь би гараараа дарж уйлах гэж байгаа юм шиг төрх гаргалаа.

- Ёооё өвдөж байна.

Өдрийн цагаар кафе тийм ч их хүнтэй байдаггүй болохоор бид хоёр текний ард элдэв хөгжилтэй зүйлсийн талаар ярилцаж суух дуртай.

Түүний хааяа гаргадаг эгдүүтэй төрх нь яг л жаахан хүүхэд шиг. Өнөөдөр тэр урьд урьдныхаа бодвол илүү их намайг инээмсэглүүлж байлаа.Юм л болвол өрвийдөг үсээ бор шаргал өнгөөр будуулж,  хар өнгийн сул загварын футболкыг ижил өнгийн сул өмд өмссөн байв. 

- Маргот би блогтоо киноныхоо талаар нийтлэл бичих гэсэн боловч тийм сайн болохгүй байна . Чи надад туслахгүй биз.

- Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ чи надад амттан авч өгнө шүү .

- За яахав.

Хүнгүй байсан зааланд жаахан хүүгээ дагуулсан гэр бүл орж ирлээ. Хөдөлгөөнтэй жаахан сахилгагүй хүү энэ тэрэнгээр гүйж хүмүүсийн анхаарлыг өөртөө татна.

Би тэдний зүг очин захиалгыг нь авах үед жаахан хүү ээжийнхээ энгэрт ирэн тэврүүллээ. Надад дүү байдаггүй хамаатан садантайгаа ч бас тийм дотно байдаггүй болохоор жаахан хүүхэдтэй хамт байх боломж байдаггүй юм. Багаасаа л ганцаараа өссөн болоод ч тэр үү ? Хүүхдэд дургүй биш хэдий ч тэдэнтэй арга эвээ олоход хүндхэн байдаг юм.  Жаахан хүүхдийн гэнэн цагаахан цангинсан инээд сонстож өөрийн эрхгүй дагаад инээчихлээ.

Хүнд донтогчWhere stories live. Discover now