11. Дурсамж

4.5K 309 8
                                    


Кэн

Харанхуй өрөөнд хоолойнхоо хэрээр тусламж хүсэн жаахан хүү уйлж сууна. Хүйтэн шал доороос нь хайрч хаашаа л харна харанхуйгаас өөр юу ч байсангүй. Хаалттай хаалганы завсараар тусах бүдэгхэн гэрэл л  тайтгарал болно.  Мэгшин уйлах түүний хоолойноос өөр чимээгүй,  жижигхэн гараараа аврал эрэн хатуу хаалгыг чадлынхаа хэрээр хэдэн мянган удаа нүдэж байсны  илрэл хоёр гар нь тэр чигтээ улаан эрээн шарх тогтожээ. 

- Ээжээ ээжээ

Гэв гэнэт харанхуй хаалга тар түр хийн онгойж өрөөнд өргөн мөр  том биетэй эрэгтэй хүн орж ирээд жаахан хүүг хүчирхэг гараараа ноорхой цамцнаас нь заамдан чирч гарлаа. Харанхуйд хэтэрхий удаан байсанаас болоод гэрэлд гарах үед нүд нь гялбаж юуг ч сайн харж чадсангүй.

- Хөгийн зулбасага уйлахаа боль

Хөндий дуугаар хашигчин загинаад турьхан биеийг нь хайр найргүй цохино. Өвдөлт биеэр нь янгинан тархаж уйлахгүй байхыг хичээсэн  ч өөрийн эрхгүй нулимс туслана. Чангаар хашиграхыг хүсэх ч хэдэн хонгоор харанхуйд сууж, аймшигтай ихээр зодуулснаас болж амнаас нь дуу эс гарна. Гэвч  бүх л зүрх сэтгэлээсээ ээжийгээ хайж байлаа.

- Хөгийн жижигхэн новш . Ээжийгээ тэгж их сансан юм бол  хараал идсэн эхрүү чинь явуулах болно доо. 

Ямар ч тэнхэлгүй болсон биеийг нь үстэй толгойноос нь зууран чирэхэд хуйх нь толгойоосоо салах гэж буй мэт аймшигтай өвдөнө. Хүйтэн шалан дээгүүр хөлийнх нь үзүүрийг шүргүүлэн чирээд том орлуу шидэж орхилоо. Орон дээр шидэгдсэн хэдий ч ямар нэг хатуу зүйлийг мөргөсөнөө анзааран арай ядан нүдээ нээж харвал нүүр нь хөх эрээн болж хавдаад цус нөжөндөө хутгалдсан ээжийнх нь цогцос байлаа.

- Кэн Кэн сэрээрэй.

Цахилгаан цахих дуу чихэнд хадаж хүйтэн хөлсөндөө нэвт норсон ч хөнжилөө энгэртээ наан тэвэрсэнээ анзаарлаа. Элена гайхширал, айдастай нүдээр түүнийг ширтэх нь  энэ бүхэн ердөө зүүд байсан гэдгийг илтгэх шиг.Гэвч хэтэрхий бодит, аймшигтай.

- Ахиад л хар дараа юу?  Бороотой шөнө болгон л хар дарж зүүдлэх юм.

Зөөлөн гараараа нурууг нь илэн аль болох тайтгаруулахыг хичээлээ. Кэн Эленад юу ч хэлж чадалгүй орон дээрээсээ өндийн босоод унталагны өрөөний том цонхоороо гадаах орчинг тольдон харна.

- Тэр өдөр ч бас бороо орж байсан.

Элена ч гэсэн орон дээрээсээ өндийн босоод түүний нуруунд наалдан  тэвэрч авлаа.

Хүнд донтогчWhere stories live. Discover now