7. Кэн

5K 371 10
                                    


Хэн ч хэн нэгний өмнө  ямар нэг баг зүйлгүйгээр гардаггүй гэж би боддог. Гэвч  нэгэн бяцхан охин бусдаас өөр давхараагүй бөөрөнхий нүдээрээ өөдөөс минь ширтэж суугаа, туйлаас эмзэг хүрэх төдийд л түмэн хэсэг болоод хагарах мэт бяцхан минь анхны цэвэр тунгалаг нэгэн байлаа. 

Түүнийг харсан мөчид би өөрийгөө зүүдэлж байна гэж бодсон. Нүүж ирээд удаагүй шинэхэн гудамж зөөлөн шиврэх борооны улмаас хаа сайгүй тогтоол усаар дүүрчээ. Өглөө эртлэн Эленад  солих хувцасыг нь хүргэж өгчихөөд гэртээ ирж байлаа.

Удаан үргэлжилсэн нарлаг өдрийн дараах зөөлөн бороо шиг сайхан зүйл үгүй . Хэдий би нарлаг өдөрт дуртай ч хааяадаа орох бороонд ч бас дуртай. Бүрхэг тэнгэр л  нарлаг өдрийг илүүтэй сайхан болгодог.

Гудамжинд эргэн тойрон борооноос зугтан хурдан хурдан алхах хэдэн хүмүүсээс өөр хүн алга. Замын гэрлэн дохио анивчиж хүмүүс гүйлдэнэ. Эргэн тойрондох үзэмжийг ажиглах үедээ нүд минь өөрийн эрхгүй тэр бяцхан охин дээр туссан юм.

Бүх л хүмүүс борооноос зугтаж гүйхэд харин тэр л ганцаараа шалба норсоноо үл анзааран шаагин орох бороон дунд инээмсэглэн алхана. Нимгэн хүрэм нь юу ч үгүй норж, хүрэн бор үснээс нь усан дуслууд урсаж, богино банзалны хормой үе үе алхаан дунд нь дэрвэлзэх хүйтэн бороод хэн ч харсан даармаар атал үл тоон инээмсэглэн алхах тэр охин яагаад ингэж их анхаарлыг минь татна вэ ? 

 Манантаж сааралтсан гудамж, хаашаа ч юм яаран алхах хүмүүс дунд чи л ганцаараа гэрэлтэж байна. Сонсож буй хөгжмийнхөө хэмнэлээр толгойгоо хөдөлгөж таарах  тогтоол усыг томоогүй инээмсэглэл тодруулан туучихдаа хөлөө хүртэл норгохоос үл айна.

Өөрийн эрхгүй би араас чинь алхаж эхэллээ. Бага багаар чамд төхөх тусам цээжин доторх зүрх минь улам илүүтэй чамд татагдах шиг. Чи яг л соронз шиг юм. Чиний араас хараад алхах үедээ бороонд мандсан нарыг харж байгаа мэт. Жижигхэн охин гэрэл цацруулсан төрхөөрөө яг л түрүүнийх шиг инээж байгаа гэдэгт чинь итгэлтэй байна.

Ард чинь алхах тоолондоо чиний гишигсэн мөрөөр хөл алдалгүй гишгэх гэж тогтоол усыг чиний адил туучихдаа хүйтэн ус хөлийг минь норгож байгааг мэдэрлээ. Чиний ч гэсэн хөл норсон атал яагаад ийм жаргалтай байгаа юм бэ ?

Яг ардхан талд чинь хэдэн алхамыг цаана чамайг харж зогсохдоо хажууд чинь очих эсэхдээ эргэлзэнэ. Хэрвээ би чиний хажууд очвол хэтэрхий дулаан хурц гэрлээрээ чи намайг түлж мэднэ.

Хүнд донтогчWhere stories live. Discover now