Part 15

4K 268 11
                                    

Чимээгүй. Заримдаа энэ хамгийн аймшигтай зүйл болон хувирдаг.

Өрөөндөө тааз ширтэн хэвтэхдээ би зүрхний цохилтноосоо өөр юуг ч сонссонгүй. Өрөө минь харанхуй хэдий ч хаагаагүй орхисон цонхны цаанаас тусах сарны туяа өрөөг минь гэрэлтүүлэнэ.

Шөнийн салхи сэвшэн үлээж жижигхэн өрөөг минь хүйтэн агаар бүрхэн авсан ч даархаас илүү таатай санагдана.

Хөнжилөө сөхөн орон дээрээсээ босоод хажуудаа байх зузаан цамцаа өмсөөд онгорхой цонхоор биеээ гарган хөлөө унжуулан цонхны дээр суулаа. Хамгийн сүүлд хэзээ ингэж суусанаа мартаж орхиж сэтгэл таагүй гунигтай үедээ би ихэвчлэн цонхныхоо тавцан дээр хөлөө унжуулан суудаг юм. Харин тэр үед Ноён Патисон дэргэд минь ирж өвөр дээр минь суудагсан.

Өөрийн эрхгүй тэрнийг үгүйлж байлаа. Түүний жижигхэн сарвуу, өглөө бүхэн хэрхэн сахилаггүйттэг, эрхлэх үедээ гарагдаг хүржигнэх дуу нь одоо ч чихэнд минь сонсогдох шиг.

Заримдаа би хайрлаж байсан бүхэндээ бүх л сэтгэл зүрхээ зориулдаг учраас тэднийг надаас явах үед бага багаар өөрийгөө алдан хоосорч эхэлдэг ажээ..

Цонхоо хаагаад өрөөндөө орвол хэтэрхий удаан суусан болохоор хөл минь чилчихжээ. Арай ядан хөлөө зөөсөр халуун шүршүүрт орох ч хүйт даасан бие минь дулаацахдаа удаан. 

Төдийлөн нүүрээ будаад байдаггүй хэдий ч энэ удаад ээжийн авч өгсөнөөс хойш огтхон ч хэрэглээгүй будагаар нүдээ тодруулан будаж, энгэсэг хүртэл түрхлээ. Үргэлж өмсдөг дүрэмт хувцасаа өмссөн хэдий ч энэ удаад гадуур нь арьсан хүрэм нөмөрлөө. 

Ээж минь унтаагүй болоод ч тэр үү? Царай нь нэлээд баргар харагдсан хэдий ч өөдөөс нь харж инээхэд гайхширал тээх хэдий ч тийм гэхийн аргагүй дулаахан инээмсэглэл тодрууллаа.

- Хичээлдээ явлаа ээжээ.

- Тэгдээ . Эртхэн ирээрэй.

Ээж минь үргэлж байдагаасаа өөр харагдаж байгааг минь гайхаж байсан хэдий ч огтоосоо энэ талаар асуусангүй. Магадгүй тэр намайг гуниглаж суугаад өнөөдөр хичээлдээ явахгүй гэж бодсон биз. 

Танил гудамжаар алхаж байхдаа Кэний гэрийн хажуугаар өнгөрлөө. Энэ мөчид би түүнийг гэнэтхэн туйлын ихээр санаж орхив. Заримдаа бидэнд хэн нэгнийг маш ихээр санах үе байдаг. Үргэлж хамт байдаг хэдий ч бүхий л сэтгэл эд эсээрээ түүнийгээ санах үе байдаг. Энэ сэтгэлийг минь ч тэр мэдсэн үү ? гэлтэй гэрийнхээ хаалгыг онгойлгон гарч ирлээ. Түүнийг харсан мөчдөө энгэрт нь тэврүүлээд уйлахыг хүсч ганцхан түүний амнаас л зүгээрдээ гэсэн үгийг сонсохыг хүссэндээ хөл минь надаас түрүүлэн хөдөлөж хар эрчээрээ гүйсэн хэдий ч гэнэт оргилсон их хүсэл оргилсон шиг л  асгарч орхилоо.

Хүнд донтогчWhere stories live. Discover now