Chapter 6: "Ааваа!"

3.5K 393 41
                                    

"Өө Тэхёнаа, өглөө эрт ирэхийг гуйсанд уучлаарай."

"Зүгээр дээ."

Тэхён Жиминий ээжтэй мэндлэн орж буйдан дээр суух ба угаалгын өрөөнөөс Жиминий чангаар дуулах сонстоно. Тэхён гайхан тэр зүгт харж байтал Жиминий ээж инээсээр түүний урд цай тавьж,

"Хүү маань таныг ирсэн гэж мэдээгүй байгаа юм аа" гэлээ. Тэр Жиминд өдрийн хоол бэлдэж цүнхлэхээр болон гал тогооруу ороход Тэхён цайны аягыг хоослоод ширээн дээр тавихдаа хажууд нь байх жижигхэн зургын цомгыг сонирхон авч нээлээ. Бяцхан хүүгийн зургануудыг хараад тэр Жимин гэж төвөггүй таах ба одоогынхоосоо хэд дахин булцгар эгдүүтэй зурагнуудыг үзэнгээ хөнгөхөн инээмсэглэж байв. Гэнэт тэр тэсэлгүй тас хийтэл инээчихсэнд Жиминий ээж текнийхээ цаанаас гайхан харахад Тэхён "Уучлаарай" гэлээ.

"Хөөрхөн байгаа биз?"

Тэхён толгой дохин тэднийг үргэлжлүүлэн үзэж байх зуур Жиминий дуулах хоолой улам ойртсоор шатан дээр ирж Тэхёнийг харахдаа нам болов. Тэрээр Тэхёний гарт байх зүйлийг хараад нүд нь томорч хар хурдаараа гүйн ирээд булаан авав.

"Ээж!! Энэ юмаа далд хийхэд яадаг юм?"

Ээж нь чанга гэгч нь хөхрөн инээж харин Тэхён Жиминий нүцгэн цээжрүү хараад шууд харцаа зугтаалгав. Жимин ч өөрийгөө санасан бололтой өрөөрүүгээ гүйгээд орчихлоо.

"Дасгалжуулагчыг ирнэ гэж хэлэхгүй яасан юм!!" Жимин дахиад гоншигносоор өрөөнөөсөө гарч ирлээ. Тэр энэ удаад урдаа өөртэйгөө дэндүү адилхан шар дэгдээхийтэй цамц өмссөн байх аж.

"Ө-глөөний мэнд."

Тэхён эвгүйхэн мэндлээд түүнийг өөдөөс нь харж суухад утсаа гарган оролдож эхлэв. Үнэндээ тэр дэмий л утсаа тоншиж байсан юм. Жиминийг харах бүрт өчигдөрийн үйл явдал санаанд ороод байсан учир. Тэр тэсэлгүй өөрөөсөө хэдэн насаар дүү хөвгүүний тэвэрт уйлчихсан, бас... Жимин түүний хацар дээр үнссэн шүү дээ. Гэвч гайхалтай нь энэ бүгдийн дараа охин шиг ичиж, бантаж хоцорсон нь Ким Тэхён л байв. Пак Жимин хэн нэгнийг үнсэхдээ мэргэжлийн бололтой!

"Хичээлийн чинь эхний өдөр шүү дээ. Би хүргэж өгөх гэсэн ч сургуулиар чинь ороод ажил дээрээ очиж амжихгүй болохоор Тэхёноос гуйсан юм. Түүнтэй яваарай, бас энэ өдрийн хоол чинь шүү. Би явлаа" гэсээр түлхүүрээ шүүрэн тэднийг орхиод гарлаа.

"Та миний дуулахыг сонссон юм уу?"

Тэхёний харсан зураг, усанд орж байхдаа солгойрон дуулсан хэсэг давхцан орж ирэхэд Тэхён тэсэлгүй чанга чанга инээхэд Жимин үл ялиг улайн сууна.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now