Chapter 8: "First"

4K 397 68
                                    

"Өө сайн уу Тэхён."

"Сайн байна уу?"

"Жимин явчихсан шүү дээ."

"Юу?"

"Чиний түрүүхэн Жонгүг гэж хүү ирээд дагуулаад явсан."

"Ойлголоо. Таньтай холбоо барьвал намайг зааланд хүлээж байгаа гээд хэлээд өгөөрэй." гээд эргэхдээ Тэхёний хөмсөг зангирсан харагдана. Өнөөдөр бүтэн өдрийн бэлтгэлтэй байсан ч тэр мартаад болзоонд явчихжээ.

Тэхён ганцаараа хөдлөн замаар явахдаа өөрийн эрхгүй үе үехэн Жиминий суудаг байсан хажуудах суудалруугаа хялам хийнэ. Жимин олон юм яриад л тэр үл тоогоод явдагсан. Харин одоо тэр өөр нэгний хажууд чалчиж яваа гэж бодохоос Тэхёний амьсгал давчдана. Гадаа бөгчим байгааг ч хэлэх үү тэр их л бухимдах ба гэнэт машинаа замын хажууд зогсоогоод өмссөн bomber-оо тайлан ард суудалруу чулуудаж орхилоо.

"Муу бяцхан шалиг чөтгөр!"

Дураараа үнсэж хамаагүй тэвэрдэг байж, тэнэг юм шиг өөдөөс инээмсэглэж зүрх догдлуулдаг байж, уйлж сэтгэл өвтгөдөг байж үргэлж дараа нь хөсөр хаях юм!

Тэхён машинаа зогсоол дээр тавин заалны үүдрүү ойртоход бөөгнөрөн зогссон охид, бас цөөн тооны хөвгүүд түүний хараад орилолдон гүйж ирлээ. Жиминийг ангиас нь хөтлөн гарсан тэр өдрөөс хойш эндээс хүн тасрахаа больсон. Бүгд л үзэг цаасаа түүнрүү сунган гарын үсгээ өгөхийг гуйж, зарим түүнийг бас өөрийгөө оруулаад хэдийн хэд хэдэн зураг дараад амжсан байв. Тэхён тэднийг тоолгүй ширүүхэн харсаар хаалгыг татан ороход Хусог гудсан дээр дээш харан хэвтэж байлаа. Тэгээд Тэхёнийг олж хараад ёжтой инээмсэглэн хэд алгаа ташаад,

"Тэд үргэлж чамайг гэх юмаа."

Тэхён түүнрүү хальтхан харчихаад тоолгүй өрөөлүү зүглэхэд Хусог гүйн ирээд урдуур нь орлоо. Түүний ёжилсон төрх одоо ширүүнээр солигджээ.

"Чи юу хийсэн гэж! Юугаар гийгүүлсэн болоод одоо ч тэд чамайг хүлээн зөвшөөрсөөр байгаа юм! Чи зүгээр л хүрэл медальтай зодог тайлсан тамирчин биз дээ? Харин би алт авсан, мөнгө ч авсан. Одоо ч хичээсээр л байна. Тийм байтал яагаад! ЯАГААД ГЭЖ БАЙНА!!"

Заалны хаалга хаагдах сонстож тэд хоёул үүдрүү харах ба Жимин Жонгүг хоёр зогсож байлаа. Тэд Хусогын чанга дуунаас цочсон бололтой нүд нь бүлтэлзэн зогсоцгооно. Тэхён тэдэнд анхаарсангүй эргэн Хусог руу харахад харц нь дэндүү олон зүйлийг агуулан зэвүүцсэн хоолойгоор,

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now