Chapter 11: "Илчлэлт"

3.6K 380 31
                                    

Бүсийн тэмцээн болоход ердөө 15 хоног үлдээд байлаа. Тэхён Жимин хоёр шинэ үзүүлбэрээ дэглэж дууссан учир өдөр бүрийг бэлтгэлд зарцуулна. Энэ нь Жимин маш их ачаалал, дарамт өгж байгааг мэдэх Тэхён түүнийг сэтгэл санаагаар аль болох тайван байлгахыг хичээж байлаа. Учир нь тэмцээний өмнөх өдрүүд там шиг байдгыг тэр мэднэ.

Жимин амрангаа Тэхёнтой ярилцаж байтал хажуу гудсан дээр цагирагтай үзүүлбэр хийж байсан Жонгүг ухаан алдаад уначих нь тэр. Жимин шууд түүнийг дуудан гүйн очих ба Тэхён ч араас нь очиход Жиминий гар дээр Жонгүгын хөлс цувж, бие нь халуу шатаж байв. Хусог хөмсөг зангидан түүний өмнө явган суугаад,

"Жонгүг бос! Бидэнд ингэж байх цаг алга." гэж захирангуй хэлэхэд хагас ухаантай хэвтэх Жонгүг босохыг оролдсон ч бүтэлгүйтэв. Хусог уурлан чанга дугарахаас өмнө Тэхён түүний мөрнөөс татан босгож өөрлүүгээ харуулан,

"Чи түүнийг хүчилсэн үү!"

"Иймэрхүү жижиг ханиад цагын гарзаас цаашгүй. Хийх зүйл их байгаа." гэхэд Тэхёний харц улам догширч, энгэрээс нь атгасан гараа чангаллаа. Хусог өөрийгөө эцэст нь тултал шахдаг шигээ Жонгүгт тэгж ханджээ.

"Чи надаас болж ингэж байгаа биздээ? Одоо энийгээ зогсоо. Тэр эрүүл байж амжилт гаргана гэдгийг мартаа юу?" гэхэд Хусог түүний гарыг агаарт саван холдоод,

"Юу хийхийг минь заах хэрэггүй."

"Тэр бол хүүхэд Хусог. Энэ тэнэглэлээ зогсоо гэж байна. Би чамтай дахиж өрсөлдөхийн тулд түүнийг золиослохгүй." гээд эргэн харахад Жимин хэдийн Жонгүгыг аваад заалнаас гарсан байлаа. Амандаа хараан хурдан гарахаар алхаж эхэлтэл араас нь Хусогын зангирсан хоолой сонстов.

"Чи надад ямар байгааг ганц удаа ч болов бодож үзсэн үү?"

Тэхён эргэлзээгүйгээр "Бодохыг ч хүсэхгүй байна." гэсээр заалнаас гарлаа.

-

"Ж-жимин хён."

Жимин түүний оронд ойртон сууж "Сэрчихсэн үү?" гэлээ.

Жонгүг сулхан хоолойгоор "Дасгалжуулагч уурлаж байна уу?"

"Одоохондоо тэр хамаагүй ээ. Сайн амраад хурдан тэнхэр за юу? Хэзээ ханиад хүрчихсэн юм?"

Жонгүг толгой сэгсрэн "Мэдэхгүй ээ. Тэмцээнээс өмнө эдгэчихнэ л гэж бодсон."

Жимин Жонгүгын гарт залгасан дусал руу нэг ширтээд түүний үсийг илэх ба зөөлөн инээмсэглэж байв. Гэвч тэр яг одоо дүүгээ асрах ах шиг л мэдрэмж мэдэрч байх нь тэр. Хүчтэй, догдолсон биш зүгээр л тайвширсан мэдрэмж.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now