Chapter 24: "Төгсгөлгүй эхлэл"

4.5K 414 47
                                    


"Тэгэхээр өнөөдөр ч завгүй байх нь ээ" Тэхён санаа алдан хэлэхдээ ширээн дээр хуруугаараа нэгэн хэмнэл товшиж байлаа. Жимин ч утасны цаанаас хүндхэн санаа алдах нь сонсогдож,

"Мхн." гэх чимээгүйхэн авиаг гаргалаа.

"Ойлголоо. Би өнөөдөр амарна. Хэрвээ зав гарвал... хмм, ямартай ч энд нэг хүн чамайг санаад үхэх шахаж байгааг санаарай." гэсээр тасаллаа. Тэд Солонгост буцаж ирээд долоо хонож байгаа ч эхний өдрөөс эхлээд ганц ч удаа тухтай уулзаж амжаагүй байгаа билээ. Мэдээж шүү дээ, эх орондоо алтан медалийг асар их нэр хүндийн хамт авчирсан 18 настай хүүг телевизийн нэвтрүүлэгүүд урилгаар бөмбөгдөж, олон олон шинэ үйлчилгээний байгууллагууд түүнийг нээлтэндээ урьж байлаа. Мөн тэр хэдийн алдартай спорт брендийн нүүр царай болоод амжсан юм.

Харин Тэхён түүнийг хүлээн том байшиндаа хүйтэн өдрүүдийг өнгөрүүлсээр. Солонгос улс шинэ баатраа өлгийдсөн учраас Тэхёнийг алдаршуулах хүмүүс тодорхой хэмжээнд цөөрсөн байв. Гэвч түүнд хамаа байсангүй. Нэр хүндийн араас тэмцэхийн оронд тэр Жиминийг л илүү ихийг хийгээсэй гэж хүснэ. Бас жаргалтай байгаасай гэж. Жимин л хийж байгаа зүйлдээ дуртай бас баяртай байвал тэр энэ байшинд түүнийг дэндүү удаан байсан ч хүлээж чадна гэдгээ мэдэж байлаа. Хэдий их санаж байгаа ч.

-

Жимин Юнгигын машинд суугаад шууд л унтахаар хойш налав. Машины цаг шөнийн 01 цагыг заах аж. Юнги түүний ядрангуй төрхийг хэсэг ширтэн санаа алдаад,

"Чамд амралт хэрэгтэй бололтой. Их сул харагдаж байна. Давхар шалгалтанд бэлдэж байгаа гэл үү?" Жимин толгой дохиход зангирсан хөмсөг нь тэнийсэнгүй. Тэр нүдээ ч нээж чадахааргүй их ядарсан байх аж.

"Маргааш амар даа. Хоёр сэтгүүлийн ярилцлага байгаа. Хойшлуулчихаж болох биз?"

Жиминий нүд дорхноо сэргэн Юнгирүү бүлтэлзэн харахдаа "Болно гэж үү?" гэхэд Юнги замаас харцаа салган түүнийг шоолон инээгээд үсийг нь зөөлөн илэнгээ "Тиймээ, сайн унтаж амраарай." гэв. Жимин буцан цонхруу харахдаа нойроо ханатал өдөржин унтах биш өглөө эртхэн Тэхён дээр очих талаараа бодно. Ядрахын зэрэгцээ хэн нэгнээр туйлдаа хүртэл дутах нь асар их хямралд оруулах аж. Гэхдээ энэ бүгд Тэхёний ганц л тэврэлтэд тайтгаран анирлахыг л тэр мэдэж байлаа.

"Хүргэж өгсөнд баярлалаа. Болгоомжтой яваарай." Жимин машинаас буун Юнгид бөхийгөөд эргэн алхсан ч замын эсрэг талд Тэхёний машин зогсож байгааг олж харах нь тэр. Хормын дотор тэр чигээ өөрчилж тийш гүйх ба баярлан инээх нь харагдана. Тэхён түүнийг хүлээж байгаад унтчихсан бололтой. Цонхыг нь зөөлөн тогшиход цочин сэрээд эргэн тойрноо харсанаа Жиминийг олж харан шууд л хаалгаа нээн бууж ирэв.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now