Chapter 21: "Дуусашгүй"

3.8K 388 17
                                    

"Чи олон ангит кино бага үзэж бай за юу?"

Тэхён одоо арай тайвширсан байх ба Жиминий түүнд хэлсэн үгсийг санан шоолж инээхэд Жимин түүнийг хөнгөхөн цохин,

"Надад хэцүү байсан юм чинь!! Ер нь яах гэж Хусог дасгалжуулагчид үнсүүлсэн юм, надаас холд оо!" гэсээр Тэхёнийг түлхэх ч харамсалтай нь Тэхён коала баавгай шиг л суудлаасаа түүнд наалдаж байлаа.

"Тэр чинь осол. Арай үүний минь төлөө дахиж үнсэхгүй гэх юм биш биз дээ?"

"Тэгсэн ч яадаг юм…" гэснээ хөнгөхөн санаа алдаж "Гэхдээ би чадахгүй л дээ." гэхэд Тэхён хөхөрсөөр түүний уруул дээр үнсэв. Удаан мэдрээгүй энэ догдлол хэн хэнд нь цочроо өгж улам шунахад хүргэсээр амьсгал дутахад л нэгнээсээ холдоно. Тэхён Жиминий хацарнаас барин бүлцийж хавдсан нүдрүү нь ширтэж байлаа.

"Хэр их уйлсан юм?"

"Бараг шөнө болгон."

"Тэнэг."

"Зүгээр л сэтгэл өвдөөд байсан болохоор би нулимсаараа ч болов гаргаж цээжээ хөнгөлөхийг хүссэн юм." гээд хэсэг бодол болсоны эцэст "Би чамд үнэхээр их хайртай бололтой." гэх нь Тэхёний нүүрэнд инээмсэглэл авчирч чадав.

"Би танайд очиж болох уу? Нөгөөдөр буцна." гэхэд Тэхён толгой дохихдоо сая л өөрийгөө Япон явах болсоноо санасан юм. Гэвч Жиминд хэлэхээ түр азнахаар шийдлээ.

"Тэр ч баярласандаа нисэх байх даа." Тэхён Жиминийг хүлээн суухдаа сонсоод гаргах царайг нь төсөөлж шоолон инээсээр сууна.

"За явцгаая!" Жимин хувцасаа хальт солиод гарч ирэхтэй зэрэгцэн Тэхён машинаа асаалаа.

-

Тэхён Жиминд хоол хийж өгсөний дараа тэд унтахаар орондоо орцгоон Жимин өмнөх шигээ Тэхёний хоёр хөлөн завсар орж суун хойш налсан байлаа. Хэд хоног хямран олигтой юм идээгүй тэрээр Тэхёний гарын хоолноос сайн идсэн ба гэдэс нь дүүрэхийг мэдэрч Тэхён илж өгнө. Бас өөр зүйл нь… тэд анх удаа нэгнийхээ цахим хаягт гэнэтийн шалгалт хийхээр шийдсэн юм. Жимин эхлээд Тэхёний утсыг аван instagram руу орлоо.

"Би бараг ашигладаггүй юм аа." Тэхён тоосон ч шинжгүй түүний араас чанга тэврэн сууна. Жимин шууд л Тэхёний дагадаг 45 хүмүүсийн хуудасруу орж эхэллээ.

"Энэ хэн юм?"

"Ахлах сургуулийн танил аа." Усны хувцастай зургаа нүүрэн дээрээ тавьсан бүсгүйн хуудасруу ороод тэр сэжиглэнгүй асуусан нь энэ.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now