Chapter 17: "Тэвчээр"

4K 369 16
                                    

Тэхён Жиминд зориулан тавьсан 6 цагын сэрүүлгэндээ нойрмоглосоор сэрлээ. Энгэрт нь наалдан унтах Жиминээс гараа зөөлхөн салгаж аваад "Унтчихжээ." гэж амандаа бувтнасаар босон цамцаа олж өмсөөд өрөөнөөс гарлаа. Уг нь тэр шөнөжин Жиминийг ширтэн хэвтэхийг хүссэн юм.

Ариун цэврийн өрөө орчихоод доош бууж түүнийг сэрэхээс өмнө өглөөний цай бэлдэхээр хөргөгчөө уудлав. Өндөг шарах дуу шал тогоог дүүргэж Тэхён амандаа чимээгүйхэн дуу аялан зогсож байтал гэнэт араас нь хэн нэгэн зүүгдэн гараараа чанга ороолоо. Багахан цочин эргэж харсан ч тэр Жиминий үс, цорвойсон хошуунаас илүүг харж чадсангүй.

"Та надтай хамт явж болохгүй юм уу даа?"

Жимин гоншигнож эхлэхэд Тэхён инээн өндөгөө эргүүлэхдээ "Би чамд саад болохоос цаашгүй."

"Үгүй ээ. Би бэлтгэлээ сайн хийнэ гэж амлъя. Та миний араас хүрээд ир л дээ. " Жимин түүнээс тэвэрсэн чигтээ хоёр тийш хөдлөхөд Тэхён улам л инээж байв.

"…Утас хураагаад авчихдаг гэдгийг та надаас нуусан биз дээ."

"Тэгэж хэлэхгүй бол чи зөвшөөрөхгүй ч байж магадгүй байсан."

"Өөдгүй юм." Жимин түүнээс ганц ч см холдолгүй зууралдан гомдоллож байлаа.

"Гэхдээ битгий санаа зов. Би хүсвэл хэзээ ч чамтай холбоо барьж чадна."

"Хмм"

Тэхён ширээ засаж дуусах хүртэл Жимин түүнээс зүүгдсээр л байсан юм. Энэ өглөө тэр урьд урьдныхаасаа ч эрх болчихсон байх аж. Тиймдээ ч сандал дээр суу гэхэд нь зөрүүдлсээр Тэхёний өвөр дээр суун мөрөнд нь наалдаад өөрийгөө хооллоно. Тэхёнд яг л нялх хүүхэдтэй эцэг шиг л санагдах ба өөрийгөө бас түүнийг шоолсон инээмсэглэлээ нүүрнээсээ арилгаж чадахгүй байв. Үнэндээ Жиминий хажууд л тэр инээмсэглэлээ удирдаж чадахааргүй болдог билээ.

"Дууссан бол явцгаая. Онгоцны буудал хүртэл нилээн зайтай шүү дээ."

Жимин дэмий түүнийг налан суусаар байсанд Тэхён ийн хэлвэл тэр уруулаа улам унжуулан "Ядаж намайг үнс л дээ." гэв.

"Чи ийм царай гаргасаар байвал надад улам хэцүү болох нь, жаал минь. Инээ л дээ." Тэхён инээсээр Жиминий дух, хоёр нүд, хоёр хацар дээр нь тэгээд сүүлд нь уруул дээр нь удаанаар үнсэн холдоход Жиминий аманд инээмсэглэл тодорсон байлаа. Тэхён үргэлж хийдэг шигээ Жиминий гарыг татан үнсээд "Явцгаая." гэхэд Жимин санаа алдсан ч толгой дохин өндийлөө.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now