Chapter 12: "Эхний алхам"

3.5K 395 39
                                    

Үүрийн 4 цаг.

Гадаа бороо зөөлөн шивэрч, Жиминий цонхны хажууханд байдаг төмөр хоолойн дээр гарах ядаргаатай дуунд тэр унтаж үл чадна. Маргааш тэмцээнтэй юмсан, хүйтэн өдөр байх нь дээ. Хэдхэн цагын өмнө ээж нь тайван унтаж амрахыг сануулан духан дээр нь үнсэж, Тэхёноос ч тийм утгатай зурвас ирсэн. Гэвч Жимин бодохоо зогсоож чадахгүй байлаа. Дэмий сандрал хэрэггүй олон бодлоор тархи нь дүүрч өөрийгөө тэмцээн дээр байна гэж төсөөлөхөөс зүрх нь түргэн түргэн цохилно. Жимин утсаа асаан Жонгүг рүү залгахад холбогдох боломжгүй хэмээн хариу өгөхөд тэр хэсэг бодсоны эцэст Тэхёний дугаар луу залгалаа.

"Байна?" гэх хүр хийсэн нойрмог дуу гарахад Жимин сандрах шиг болно.

"Дасгалжуулагч аа, би унтаж чадахгүй байна." гэхэд Тэхён мэдсэн юм шиг чимээгүйхэн инээгээд,

"Сандарч байна уу?" гэлээ.

"Зүрх хурдан цохилоод байна. Би алдаа гаргачихвал яанаа?"

"Жимин.. чи сайн байх болно оо. Би итгэж байна."

"Наад үг чинь намайг улам дордуулчихлаа. Би ээжийн бас таны итгэлийг алдмааргүй байна."

"Чи тэгэхгүй ээ за юу. Би мэдэж байна. Чи одоо бэлэн болсон."

Тэхёний тайван үгс сая л Жиминд дэм болон тайвшруулахад тэр аяандаа нойр хүрч буйгаа мэдрэн,

"Надад дуулаад өгж болох уу?" гэлээ.

"Чи надаар юм юм хийлгүүлэх юм аа." гээд хөхөрснөө "Ойлголоо. Харин чи унтана шүү."

Тэр дуугаа сонгон хэсэг чимээгүй байсны эцэст аяарханаар Жиминд зориулан дуу аялаж эхэллээ. Жимин инээмсэглэн утсаа хажуудаа тавьж нүдэн аниад Тэхёний хоолойг зүрхээрээ сонсон хэвтэнэ.

"Гүн шөнийг дагасаар…"

"Чиний дуулж буй хоолой…"

"Нэг алхмаар, хоёр алхмаар..."

"Улаан өглөөг авчирна…"

"Үүрийн гэгээ өнгөрж…"

"Тэр сар унтахаар явбал…"

"Хамт байсан цэнхэр гэрэл…"

"Алга болно…"

Тэхёний хоолойнд бүүвэйлэгдсээр Жимин хэдхэн цаг ч гэсэн тайван унтахаар хэдийн зүүдний оронруугаа мордсон байлаа.

-

"Жимин битгий дэгдгэнээд бай."

"Яах вэ дасгалжуулагч аа. Би сандарсандаа яг шээх гээд байна. Алга бас хөлрөөд байна."

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now