Chapter 10: "Жаргалтай л байвал..."

3.7K 415 56
                                    


Double update hiij ntr :3

Машин гэрээс нь өөр зүгт явж эхлэхэд Жимин гайхан цонхоор хараад "Манайх саяны уулзвараар-"

"Кино үзмээр байсан юм биш үү?"

"Аан, би зүгээр л Жонг-" Машин гэнэт зогсоход Жимин суудлын бүсээ зүүчихсэн байсан ч эрчиндээ урагш савагдахад бүс нь холгоно.

"Тэгвэл буцъя."

"ҮГҮЙ ЭЭ, үгүй. Зүгээр л явцгаая."

Жимин Тэхён руу болгоомжлонгүй харахад юу ч болоогүй мэт жолоогоо атган явж байв. Үнэхээр хормын дотор хэд хэд хувирах юм аа?

"Я-ямар кино үзэх юм?"

"Мэдэхгүй ээ чи сонго."

Жимин утсаа гарган сайт руу орж ямар кино байгааг харж бас сонгож байх зуур Тэхён хэдийн ирчихсэн байлаа. Машинаа унтраасан буулгүй Жиминрүү харж,

"Сонгосон уу?" гэхэд Жимин уруулаа эмрэнгээ удаанаар толгой дохисон утасруугаа ширтсээр "Үнэндээ энэ хоёрын хооронд эргэлзээд байна. Цаг нь ч ойролцоо юм." гэлээ.

"Эхнийх нь." Тэхён утас руу харалгүй ийн хэлээд буухад Жимин хурдан гэгч нь даган буусаар араас нь,

"…Ээж намайг оройтож очвол юу гэх бол?"

"…Би бяслагтай попкорн авж болох уу?"

"…Хийжүүлсэн ундаа ууж болохгүй байх даа."

Жимин үнэхээр хөөрсөн харагдаж байлаа. Тэр хаалганаас эхлээд тасалбар түгээгч хүртэл харсан болгоноо ярьж, үсэрч Тэхёний гарнаас зүүгдэнэ.

"Бяцхан жаал." Тэхён амандаа бувтнан тасалбар түгээгч ирээд Жиминийг өөрлүүгээ харуулж,

"Чи сонголтоо хийх үү үгүй юү?"

"Би хийчихсээн. The Bronze."

Эмэгтэй инээмсэглэн тэдэнд тавдугаар эгнээний суудлын тасалбарыг өгөөд, тэр Жиминийг чирэн явсны дараа бусадтайгаа нийлэн араас нь харж шивнэлдэнэ. Амттан худалдаалдаг хэсэг дээр ирээд тэд дахиад л гацчихав. Учир нь Жимин бяслагтай болон чихэрлэг попкорны дунд эргэлзэн дахиад л бодол болон зогсоно. Тэр гараа аман дээрээ авчихаад өмнө нь идэж байсан бүх бяслагтай, чихэрлэг попкорныхоо талаар өөртөө ярин их л чухал царайтай зогсоно. Чанга яригчаар тэдний кино эхлэх болсныг зарлаж Жимин хүчээр шахуу бяслагтайг нь нь сонгоход Тэхён тооцоог хийн барьсаар бараг бүлээцэх шахсан ундааг түүнд бариулан орлоо.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now