- one -

1.8K 163 4
                                    

Хичээлээ тарчхаад Тэхёныг хүлээлээ. Эсрэг анги минь болохоор бидний орох цаг өөр өөр. Яахав мягмар, лхагва, баасан гаригт бид яг ижилхэн тардаг ч өнөөдөр бол пүрэв гариг.

Нэг цаг юу хийхээ үл мэдэн дэмий л сургуулиар тэнэнэ. Замдаа цэвэрлэгчтэй таарж энэ тэрүүгээр сэлгүүцээд яасан завтай юм энэ тэр гээд загнуулав. Ер нь миний яах энэ хүнд ямар хамаа байна аа? Ёстой нэг, уур хүргээд хаячихлаа.

Гадаа гарч сургуулийн хажууд байдаг дэлгүүр лүү орон мөхөөлдөс авж идэв. Мөхөөлдсөө долоонгоо тэр хавиар яван сургуулийн хашаанд нялх хүүхдээ салхилуулах нэг эмэгтэйг ажиглалаа. Хүүхэд нь хөөрхөн юм аа. Би мөхөөлдсөө хурдан дуусгачхаад тэр эмэгтэй рүү очоод хажууд нь сууж болох уу гэж асуухад тэр инээмсэглэн тэг тэг хэмээн хариулав.

Хүүхэд нь унтчихсан байлаа. Булцгар том хацартай, хоёр хацрандаа уруул нь шахагдаж бага зэрэг ангайчихсан. Төрөөд удаагүй гэдгийг нь ээж нь толгойгоо ороончихэндээ хөвөн хийчихсэн байхыг нь хараад мэдлээ. Өөрийн эрхгүй би инээмсэглэчихжээ?

"Манай охин царай муутай байгаа биз?" гэж ээж нь их л өхөөрдсөн аятай надад хэлэв.

Яагаад хүмүүс хүүхдээ царай муутай гэдэг юм болоо?

"Үгүй ээ, хөөрхөн охин байна"

"Чшш, хамаагүй хөөрхөн гэж хэлж болохгүй шүү, аягүй бол гоо үзэсгэлэнгийн бурхан сонсчхоод атаархсандаа царай муутай болгочихно" хэмээн ээж нь унтаж байх охин руугаа инээмсэглэн ширтсээр намуухан хоолойгоор хэллээ.

"Аан, тийм байх нь, тэгвэл ч ёстой царай муутай хүүхэд байна даа" гэхэд бид хоёр хүүхдийн сэрээхгүй гэсэндээ чимээгүйхэн л хөхрөлдөв.

"Царай муутаяагаад хүмүүс царай муутай гээд байдгийг нь мэддэггүй байлаа"

"Чи хүүхэдтэй болохоороо царай муутай гэж байгаарай, тэгвэл том болоод хөөрхөн болох болно"

"Тэгнээ эгч ээ"

Би хүүхдэд их хайртай. Тэд цаанаасаа л хайр татам, эгдүүтэй, бас үнэхээр жижигхэн, тэднийг харахаар яг л үүрд хамгаалж явах ёстой юм шиг санагддаг. Тиймээс би их олон хүүхэдтэй болно оо. Ер нь долоо, найман хүүхэдтэй болно гэж боддог. Тиймээс эрт гаргасан нь дээр байх л даа.

Бодлыг минь таслан сургуулийн хонх дуугарах нь сонстоход би босон  хүүхэдтэй эгчид бөхийгөөд эргэн сургууль руу орлоо. Буцаж шатаар өгсөнө гэхээс залхуу хүрж байсан тул үүдэнд хүлээхээр болов. Удалгүй тэр гарж ирлээ.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now