- three -

1.3K 157 5
                                    



"Шалгалт чинь яаж байна даа?" гэж нүднийх нь урдуур орж байгаа үсийг нь хойшлуулангаа асуухад Суран над руу инээмсэлгээд

"Дажгүй ээ, чинийх?" хэмээн хариуллаа.

"Дандаа онц авч байгаа" гэж нүүр бардам хэлэхэд Суран намайг их л өхөөрдсөн аятай харав.

"Миний залуу ч мундаг юм аа, алив нэг шагнал болгоод үнсчихье". Бид үерхээд удаагүй болохоор түүний шууд л ингэж үнсэх зан нь намайг үргэлж тухгүй болгох юм. Түүнийг гомдоохгүй гэсэндээ худлаа инээсэн болоод хацраа өгөхөд

"Хацар дээр чинь уруул алга аа"

"А-аан уруул дээр үү?"

"Тийм ээ, уруул" гэж хэлээд өлмийгөө өргөн уруул дээр минь үнслээ. Суран зангианаас минь зуурч намайг өөртөө татахад золтой л тэнцвэрээ алдаад уначихсангүй. Гэтэл тэр ам руу хэлээ оруулчхав. Их гэнэтийн байсан тул би цочирдсондоо яахаа мэдсэнгүй. Сураны хэл аман дотор минь тэнүүчилж эхлэхэд би ухаан орон ямар нэг зүйл хийх ёстой гэж бодлоо. Үнэнийг хэлэхэд би яахаа мэдэхгүй байна. Анх удаа үнсэлцэж байгаа болохоор л тэр.
Түүний хэл миний хэлийг ороов. Кинон дээр гардаг шиг зүйл хийхийг хүссэн ч нэг л гараа итгэлгүй гараа явуулан бэлхүүсээр нь тэврэхэд хаанаас ч юм бэ надад зориг орлоо. Түүний хэлнээс өөрийн хэлээ салаад эргүүлж ороогоод дараа нь Суран хийж байсан шиг аманд дотор нь хэлээ явуулав. Энэ үнэхээр сайхан юм.

Хэдий дахиад удаан үнсмээр байсан ч амьсгалах хэрэгтэй байв. Би түүн рүү ширтэхэд Суран ч бас намайг ширтэж байлаа. Бага зэрэг ичиж байсан ч өөртөө итгэлтэй байхыг сануулаад өөдөөс нь инээмсэглэлээ. Тэр минь үзэсгэлтэй харагдана. Бидний шүлсэнд норсон уруул нь нарны туяанд гялтагнан харагдах нь түүнийг ахин үнсмээр санагдуулав. Өнөөдөр бид анх удаагаа үнсэлцлээ. Гэхдээ тэр үнэхээр сайн үнсэлцэх юм...Урьд нь олон хөвгүүдтэй үнсэлцэж байсан болов уу? Ер нь Суран хэдэн удаа үнсэлц- Тайвширч үз, Тэхён...Одоо Суран минийх...

Гэтэл тэр намайг ахин зөөлөн уруулаа уруулыг минь бүрхэв. Би яах учраа ойлгочихсон тул энэ удаа бид илүү сурамгай үнсэлцлээ.

Зүрх минь цээжнээсээ гарах нь уу гэмээр тэмүүлж, түргэн цохилж, биеэр минь гүйж буй цус судаснаасаа халин биеэр минь тархаж байна уу гэлтэй халуу оргиж, бие минь миний мэдлээс гарч Сураны аясаар хөдөлж байлаа.

Амьсгаа дутагдаж эхлэхэд, амьсгалдаггүй байсан ч болоосой гэх тэнэг бодол толгойд минь орж ирэв.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now