- eight -

1.1K 119 7
                                    

"Суран, намайг хүлээж бай л даа..."

"Суран..."

Би түүнийг тоолгүй уурлан алхсаар байхад тэр хойноос гүйж ирээд

"Яагаад уурласан юм?"

"Чи мэдэхгүй байна уу?". Түрүүн тэр охиныг тэвэрч байсанг нь бодохоор л...Бурхан минь!

"Үгүй ээ"

Тэнэг юм шиг хэлсэнд нь уур улам хүрэн цээж рүү нь цохиход Тэхён доош харан зогслоо.

"Чи ёстой муухай, би чамд гомдсон мэдэв үү!". Юу ч хэлэхгүй байсанд нь уур хүрч сүүлдээ бүр гомдов. Мангар юм чинь!

Түүнээс холдон цааш харан явах гэтэл Тэхён бугуйгаас минь барин зогсолоо, эргэн харахад тэр доош харсан хэвээр л байв.

"Яах гээд байгаа юм"

"Суран, уучлаарай, юу болсонг би мэдэхгүй ч намайг уучлаарай"

"Чи ч ёстой..." гараа түүнээс татан сургуулиас чанга чанга алхалсаар гарлаа. Тэр охин одоо хэн юм бэ? Яагаад Тэхёнд тэврүүлчихсэн байдаг юм? Тэр чинь зөвхөн миний л тэврүүлдэг цээж! Тэхён ч тэр, өөрөө яагаад тэвэрчихсэн юм? Муу балиар амьтад. Энэ тэгээд одоо араар тавилт уу? Гэрлээгүй байж ингэхээр чинь гэрлэсэн хойно- Юу? Юун гэрлэх! Лав Тэхёнтой суухгүй!

Автобусны буудал дээр ирэн нэг бол уурандаа газар дэвслэн нэг бол амандаа үглэн зогсож байхыг минь нэг эгч их л гайхан харж байв. Юундаа хардаг байна? Уур хүрж үхэх гэж байхад чинь!
Сүүлдээ уур ч хүрэхээ больж гомдол намайг бүрхэн авлаа. Нулимс урсаж эхлэн доош хараад гарын шуугаараа арчин зогсож байхад хажууд нэг эрэгтэй хүн ирэв.

"Тэхён" хэмээх нэрийг нь уурлан шивнэхэд тэс өөр хоолой

"Oh no no, Намжүүн байна"

Би түүн рүү огцом харахад Намжүүн жуумалзан зогсож байлаа.
Энэ бас одоо...? Тэрээр сааран цамц, хар өмд өмссөн байх ба нарны шилээ толгой дээрээ тавьсан байх аж.

"Яагаад уйлчихсан юм? Жаал чинь гомдоогоо юу?" хэмээн ёжлон хэлээд нулимсыг минь арчихад би гарыг нь түлхээд

"Яах гээд байгаа юм?". Нүднийхээ булангаар нөгөө эгчийг харахад яг бодож байснаар минь их л сонирхон ширтэж байв. Хэрэгт дуртай хачин авгай вэ.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now