- nine -

915 111 4
                                    

"Суран, намайг хүлээж бай л даа..." би түүний хойноос гарахад тэр цааш тоолгүй алхасаар байв.

"Суран..."

Араас нь гүйн очоод

"Яагаад уурласан юм?" гэж асуухад

"Чи мэдэхгүй байна уу?" гэж ёжилсон  байртай асуулаа.

"Үгүй ээ" Яг яасан юм бэ?

Суран муухай харан цээж рүү минь цохиход би үнэндээ юуг буруу хийснээ ойлгосонгүй дэмий л доош харав.

"Чи ёстой муухай, би чамд гомдсон мэдэв үү!" хэмээн Суран ууртайгаар хашхичаад цааш огцом эргэлээ. Би гараас нь амжин барихад

"Яах гээд байгаа юм"

Би түүнийг тайвширна гэж бодоод "Суран, уучлаарай, юу болсонг би мэдэхгүй ч намайг уучлаарай" хэмээн хэлтэл

"Чи ч ёстой..." гараа хүчтэй татаж аваад эргэн цааш явлаа.

Юу болсон юм бэ? Суран яагаад гэнэт? Араас нь очиж яаж ийж байгаад асуухаас...

Сургуулиас гарахад тэр эргэн тойронд байсангүй. Дэлгүүр лүү орж, сургуулийн арын хашаа руу явсан ч алга байв. Гэртээ харьсан бах нь.

Автобусны буудал дээр очиход ашгүй Суран зогсож байсан ч нэг эрэгтэйтэй юм ярилцаж байлаа. Ах нь юм болов уу? Нилээн том хүн бололтой. Ямартай ч Суран дургүй байгаа бололтой муухай царайлан зогсож байлаа.

Ах нь биш юм байх даа?

Удалгүй тэд цааш яван дэлгүүр лүү орчихов. Нууцаар ингэж явах нь бүдүүлэг ч сонирхол татан араас нь дагаж ороход тэд яг үүдэнд зогсож байлаа. Азаар намайг анзаарсангүй тул ойр байх ундааны тавиурын ард очин яриаг нь чагнав. Ядаж байхад сайн сонсогдохгүй юм. Би юу л хийгээд байна-

"...бэлгэвч авах юм уу?"

Юу? Юун бэлгэвч? Уур хүрэх шиг болов.

"... галзуу өлөгчин минь надад их таалагддаг байсан юмсан"

"Надаар яах гээд байгаа....аль хэдийнээ дуусчихсан."

"Чиний....байх. Миний хувьд....үргэлжилж байгаа"

"...салсан. Надад...яршиг....найз залуутай"

Гэтэл тэр эр хөхрөн

"...Бяцхан жаал биш үү? Чи бараг л хүүхэд асраж....Тэгээд түүнээсээ болж уйлж байдаг"

Байз намайг жаал гээд байна уу даа? Суран уйлсан юм уу? Надаас болж уу? Үнэхээр юу болсон болоод Суран ингэж их уурлаж, уйлсан юм болоо? Арай...Тийм байх нь. Намайг нүүнатай тэврэлдэж байхыг харчхаж...

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now