- twelve -

850 92 14
                                    


Хоолны ширээний ард бид чимээгүй хоолоцгооно. Тэхёны ээж Ким хатагтай гэхээр, сандраад байх юм...

"Суран, хичээл нь яаж байна даа?"

"Айн?" бодолдоо дарагдчихсан байсан тул сайн сонссонгүй.

"Хичээл нь яаж байна л гэсэн юм"

"Аан, дажгүй байгаа"

"Та хоёр хэр удаан үерхэж байгаа юм?" гэхэд нь яг хариулах гэж байтал

"Гурван сар" хэмээн Тэхён хэлэв. Юун гурван сар? Бид нэг сар л дөнгөж хүрч байгаа шүү дээ...

"Гурван сар? Чи тэгээд хүүг минь араар нь тавьж байсан хэрэг үү?"

"Бид нэг сар хавицаа л болж байгаа, Тэхён аа юун гурван сар вэ?"

"Чи Сокжинтэй болздог байхдаа Тэхёнтой ч болзож байсан юм уу?"

"Үгүй ээ хадагтай Ким, би салсан хойно үерхсэн"

"Өө бүр салчхаад л шууд үерхсэн байх нь ээ?" гэж их л дурамжхан байртай асуухад нь

"Сокжин хёнтой үерхэж байсан юм уу, Суран?" хэмээн Тэхён над руу асуусан харцаар харах аж.

Би яг одоо буланд шахуулчихсан юм шиг л сууж байна. Гарах гарцгүй.

Тэхён руу аврал эрсэн харцаар харахад тэр хоолойгоо засаж

"Ээж, би Сураныг өрөөндөө дагуулж орлоо, хоол амттай байлаа"

Хатагтай Ким толгойгоо хөнгөн дохичхоод ширээнээс босов.

Бид Тэхёны өрөө рүү ороод орон дээр нь сууцгаалаа.

"Сокжин хён... бараг л миний үеэл байгаа юм. Ээж Сокжин хён хоёр их дотно, гэхдээ би тийм ч дотно биш л дээ..."

Гар минь салганаж, амьсгаа минь хүндэрч байлаа. Бурхан минь...

"Тэгэхээр чи Сокжин хёнтой болзож байсан байх нь ээ?" тэр инээмсэглэн уур амьсгалыг дээрдүүлэхийг хичээх аж.
Би толгойгоо хальт дохиход

"Хэр удаан?" хэмээн асуулаа.

"Жил хавьцаа л..."гэж шивнэх шахам хэлэв. Айснаасаа болж хоолой минь алга болчихов уу гэлтэй.

"Сая гурван сар гэж худлаа хэлсэнд уучлаарай"

"Зүгээр дээ..."

"Би зүгээр л биднийг удсан гэж бодоосой гэж хүссэн юм"

"Тэгэх хэрэггүй байсан шүү дээ..."

"Чи надад яагаад хуучин найз залуугийнхаа талаар хэлээгүй юм?"

"Хэлэх шаардлагатай гэж үү?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 28, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now