- ten -

1K 119 15
                                    


"Тэхён аа" би түүн рүү даллан гүйсээр очиход Тэхён өөдөөс инээмсэглэн хариу даллалаа.

"Удаан хүлээсэн үү" би түүнийг тэврэн асуухад Тэхён намайг зөрүүлэн чангаар тэврээд

"Тийм ээ, догдлоод эрт ирчихсэн болохоор удаан хүлээлээ"

Тэр Япон руу усан сэлэлтийн тэмцээнд оролцохоор долоо хоногийн хугацаатай явчихсан байсан юм. Тэхён дөнгөж өглөө онгоцноосоо буусан бөгөөд би амар, дараа уулзацгаая гэж хэдэн янзаар хэлсэн ч надтай уулзана хэмээн зөрүүдэлсээр бид уулзаж байгаа нь энэ.
Түүнийгээ бүр саначхаж. Бид жаал тэврэлдэн юу ч ярилгүй зогслоо.

"Тэхён аа, чи үнэртээ усаа солио юу?" хэмээн түүнээс арай л өөр үнэр үнэртэхэд нь сонирхон асуув.

"Аанхаа, Япон-д байхдаа авсан юм? Таалагдаж байна уу?

"Дажгүй л юм, гэхдээ нөгөө үнэртэй ус чинь чамайг илүү догь залуу шиг үнэртүүлдэг шт"

"Догь залуу шиг үнэртүүлдэг ээ?" хэмээн бага зэрэг хөхрөн асуулаа.

"За тэгээд ойлгочхооч дээ" гэж би зөрүүлэн инээсээр хариулахад

"Чи нүдээ аниж байдаа"

"Яах гэж байгаа юм? Надад бэлэг авсан юм уу? Арай зүүлт биш биз?"

"Чи яаж мэдсэн юм бэ?" хэмээн гайхшрал дүүрэн хоолойгоор асуухад нь

"Кинон дээр дандаа л тэгдэг шд"

"Бүх кино дээр тэгдэг юм уу, би ууг нь нэг кино үзчихээд гоё санаа олчихлоо гэсэн бүтэлгүйтчихэж ээ?" хэмээн хошуугаа унжуулан хэлэхэд нь өхөөрдөн уруулнаас нь зөөрюлөн чимхчхээд

"Ямар зүүлт юм?" гэж асуулаа.

"Гэхдээ чи худлаа ч гэсэн нүддээ аньчих аа" гэж ятгасан янзтай хэлэхэд нь инээд хүрэхгүй байж чадсангүй.

Нүдээ анин, инээмсэглэн зогсоход бодож байснаар минь хүйтэн зүйл хүзүүнд минь мэдрэгдлээ.

"За болчихсон, одоо нээ"

Нүдээ нээн гараараа зүүлтээ бариад дээш татан харахад нарны дүрстэй байв. Үнэхээр гоё юм.

"Энэ их хөөрхөн юм аа. Гэхдээ би кинон дээр гардаг шиг уулга алдаад чамайг тэврэх ёстой байх тэ?"

"Ёстой байх тэ? гэнэ шүү"

Бид ахин хоёул хөхрөлдөн бие бикнээ шоолон инээлдлээ. Өнөөдөр их жаргалтай өдөр байх чинь. Түүнийг ахин тэврээд уруул дээр нь зөөлөн үнслээ. Тэхён намайг зөрүүлэн үнсэн, удалгүй бид салав.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now