- eleven -

719 96 11
                                    

Ачаагаа оруулж тавьсан даруй буцаж гарахад ээж цамцнаас татан
"Орой найз охиноо авчраарай" гэж хэлэв.

"Айн?- Биш ээ, ийм эрт үү?"

"Харин ч оройтоод байна"

"Заа, би тэгвэл хамт ирье"

"Тэхён аа" Суран над руу далласаар олны дундаас инээмсэглэн гүйсээр нааш ирэхэд нь хариу инээмсэглэн даллалаа.

"Удаан хүлээсэн үү" тэр ирсэн даруй намайг шууд тэврэхэд нь хайр хүрэн зөрүүлж тэврэн үсэнд нь нүүрээ наав. Саначхаж...

"Тийм ээ, догдлоод эрт ирчихсэн болохоор удаан хүлээлээ"

Онгоцонд байхдаа Сурантай уулзана гэхээс догдолж тогтвортой ч сууж чадахгүй байсан минь санаанд буулаа. Одоо ингээд уулзчихлаа...

"Тэхён аа, чи үнэртээ усаа солио юу?" хэмээн бодлыг михь таслахад өчигдөр дэлгүүр рюорон үнэртээ ус авснаа санав.

"Аанхаа, Япон-д байхдаа авсан юм? Таалагдаж байна уу?

"Дажгүй л юм, гэхдээ нөгөө үнэртэй ус чинь чамайг илүү догь залуу шиг үнэртүүлдэг шт"

"Догь залуу шиг үнэртүүлдэг ээ?" өөрийн эрхгүй инээд хүрэн асуухад Суран ч даган инээж

"За тэгээд ойлгочхооч дээ"

Түүнд авчирсан зүйлээ өгөхөөр "Чи нүдээ аниж байдаа" гэж хэлэхэд

"Яах гэж байгаа юм? Надад бэлэг авсан юм уу? Арай зүүлт биш биз?"

Яаж мэдчихэв ээ? Би ууг нь хэнд ч хэлээгүй шүү дээ.
"Чи яаж мэдсэн юм бэ?"

"Кинон дээр дандаа л тэгдэг шд"

"Бүх кино дээр тэгдэг юм уу, би ууг нь нэг кино үзчихээд гоё санаа олчихлоо гэсэн бүтэлгүйтчихэж ээ?"

Суран хариуд нь "Ямар зүүлт юм?" гэж асуулаа.

Гэсэн ч би киноноос үзсэн зүйлээ хэрэгжүүлэхийг хүсэн "Гэхдээ чи худлаа ч гэсэн нүдээ аньчих аа" хэмээн ятгахад Суран инээмсэглэн хэлснээр минь хийв.

Халааснаасаа хайрцаг гаргаж ирэн, дотроос нь зүүлтээ гаргаад хүзүүнд нь зүүлээ. Түүнд минь их зохиж байна. Нарийхан хүзүүтэй болохоор бодлж байснаас минь ч илүү сайхан харагдаж байна...

"За болчихсон, одоо нээ"

Суран нүдээ нээв үү үгүй юу шууд л зүүлтээ барин харах нь үнэхээр эгдүүтэй санагдав.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now