- two -

1.5K 164 8
                                    



"Шалгалт чинь яаж байна даа?" Тэхён урдуур орох үсийг минь хойшлуулангаа асуулаа.

"Дажгүй ээ, чинийх?"

"Дандаа онц авч байгаа" гэж их л бахархалтай хэлэв. Хөөрхөн гэдэг нь.

"Миний залуу ч мундаг юм аа, алив нэг шагнал болгоод үнсчихье" гэхэд тэр хачин инээж байснаа надад хацраа өглөө. Би харин өгсөн хацрыг нь хуруугаараа түлхээд

"Хацар дээр чинь уруул алга аа"

"А-аан уруул дээр үү?" гээд хачин царайлаад зогсчхов. Яана даа.

"Тийм ээ, уруул" гэж хэлээд өлмийгөө өргөөд уруул дээр нь үнслээ. Би зангианаас нь зуурч өөртөө татаад хэлээ оруулав. Тэр харин хариу үйлдэл хийлгүй зогсоод л байлаа. Хэлээ оруулан энэ тэрүүгээр нь явуулж байхад Тэхён ухаан орсон бололтой өөдөөс их л эв хавгүй үнсэлцэв. Тэр яахаа сайн мэдэхгүй байгаа бололтой. Тэгэхээр анх удаа үнсэлцэж байгаа байх нь.
Хэлээрээ түүний хэлийг орооход тэр нэг л итгэлгүй гараа явуулан бэлхүүсээр минь намайг тэвэрч хэлээ салгаж аваад эргүүлээд минийхийг ороон сүүлдээ хэл нь аман дотор тэнүүчилж байв. Тэхён ч хурдан сурч байна шүү.

Бидэнд агаар хэрэгтэй байсан тул эв хавгүй эхлэсэн бидний үнсэлт гайхалтайгаар дууслаа. Бид хоёул бага зэрэг амьсгаадан бие бие рүүгээ ширтэв. Би түүний уруул дээр зөндөө үнсэж байсан ч бид хэзээ ч үнсэлцэж байгаагүй юм. Өнөөдөр бид анх удаагаа үнсэлцлээ. Бас түүний анхны үнсэлцсэн хүн нь би байсан нь яагаад ч юм намайг их догдлуулж байлаа. Тэгээд би өөрийгөө яагаад ч юм их л чухалаар мэдрэв. Хачин юм...
Тэхёныг удаан ширтэх тусам царайлаг төрхөнд нь ховстуулах мэт л болж байлаа. Амьсгаагаа дараад би ахин түүнийг үнсэв. Энэ удаа ч тэр үнсэлт минь гайхалтай болов.

"Миний хөөрхнөө хурдан сурч байна шүү" гэж хамрыг нь зөөлөн чимхэн хэлсэнд тэр ахиад л ичээд хачин царайлаад уналаа.

"Тэхён" би түүний эрүүнээс барин өөр лүүгээ харуулаад

"Бид хосууд. Би чамайг үнсэхэд, үнсэлцэхэд ч тэр битгий ингэж ичиж бай за юу. Энэ чинь хосуудын хийдэг зүйл болохоор хэн ч яах ч үгүй. Хүсвэл чи миний хөхнөөс базсан ч болно шд. Бид хосууд шүү дээ" намайг ийн хэлтэл Тэхён бүр ч хачин царайлав. Сүүлийн өгүүлбэрийг яах гэж хэлэв дээ.

"О-ойлголоо..." Тэхён инээмсэглэх аядав.

"Харин х-хөхнөөс чинь...б-базахын хувьд...би чамайг хүндэлдэг болохоор тэгэхгүй ээ. Чи эмэгтэй хүн, хувийн хэсгүүдэд чинь хамаагүй хүрээд байвал энэ их бүдүүлэг хэрэг болно шүү дээ. Хэдий бид хосууд ч гэлээ ингэж хамаагүй хүндлэлгүй аашлавал надад их эвгүй бас муухай санагдана. Чи надад их үнэтэй хүн шүү дээ, үнэтэй зүйлдээ тэгж хамаагүй гамгүй хүрдэг хүн байхгүй биз дээ?" харин энэ удаа тэр над руу жинхэнээсээ инээмсэглэн их итгэлтэй харж байлаа. Анх удаа...Анх удаа эрэгтэй хүүхдээс ийм зүйл сонсоод зүрх минь чангаар цохилж, биеийнхээ угаас би жаргалтай болж байв. Гэдсэнд олон мянган эрвээхий нисэх шиг. Үнэхээр сайхан юм.

Урьд нь үерхэж байсан хөвгүүд болон залуучуудаас хэзээ ч ийм үг сонсож байсангүй. Тэд үргэлж намайг түрүүлж үнсэн, хөхнөөс базан, өгзөг рүү алгадаж өнөөх л нялуун үгсээр булдаг байлаа. Гэхдээ тэд намайг хэзээ ч "үнэтэй" гэж хэлж байгаагүй. Тэд тамхи татаж, өөр охидтой айлгүйтэн хэрүүл хийхэд хүргэж, юм л болвол үнсэж, унтах талаар ярьцгаана. Гэтэл Тэхён...Тэр дэндүү өөр.

Тэр ичимхий бас энэ нь их өхөөрдөм, яахав хааяа залхмаар байдаг л даа. Бас тэр хичээлдээ сайн, элдэв муу зуршилгүй, алсын хараатай, сайхан сэтгэлтэй гээд л...гэхдээ хамгийн чухал нь тэр намайг хүндэлдэг. Миний хүсэхгүй, дургүй байгаа зүйлсийг тэр хийдэггүй, хийдэг байлаа ч шууд больдог. Тэр намайг хайрладаг, гэхдээ тэр надад нялуун үгс хэлдэггүй, харин үйлдлээрээ надад үргэлж мэдрүүлдэг. Гарнаас минь атгаж, зам дагуу алхахдаа үргэлж машин явдагаас эсрэг талд гарган алхана. Долоо хоног бүр нэгж илгээж, өглөө бүр яаж ч уддаг байлаа үргэлж намайг хүлээн зогсож байдаг. Шатаар явахад банзалны доороос дотуур өмд минь харагдах вий гэсэндээ цүнхээрээ халхлаж өгдөг. Түүний цүнхний урд талын хэсэг бүхэлдээ надад зориулсан юм уу гэмээр. Байнга бүдэрч унадаг болохоор ягаан өнгөтэй эсвэл бамбаруушны зурагтай шархны лент, боолтоо алга болгочихдог болохоор баахан боолт, үс минь амархан арзайчихдаг болохоор жижиг сам, ургаж байгаа чолк минь байнга нүдний урдуур ордог болохоор үсний хавчаар... Хэдий түүнийг өөр гэдгийг мэддэг ч энэ удаад би илүү ихээр мэдлээ.

Тэгээд би ямар ч эргэлзээгүйгээр "Тэхён, чи ч бас надад үнэтэй. Бүр маш их" гэж хэлэхэд тэр энэ удаа хачин царай гаргасангүй, харин өөдөөс минь жаргалтайгаар мишээв.

Би түүнд хайртай болж байгаа бололтой. Гэхдээ үүнд харамсах зүйл алга. Би түүнд итгэж байна. Тэр хэзээ ч өмнөх залуус шиг намайг ашиглахгүй. Харин ч тэр намайг илүү ихээр хайрлана гэдгийг би мэдэж байна.

Бас би нэг зүйлийг ойлгосон юм

Би түүний алдаж болохгүй...

"Тэхён аа, чи юу ч болсон бай, хэн ч юу гэсэн бай намайг орхихгүй шүү"

Тэр над руу гайхан харсан ч харц нь дорхноо инээмсэглэлээр солигдож "Мэдээж" хэмээн хариулав.

"Тэгвэл амла"

Тэхён над руу чигчий хуруугаа гозойлгоод "Амлаж байна" гэж хэллээ.

"Ингэж биш ээ" гээд би ахин түүний зөөлөн уруул дээр үнсэв. Гэхдээ би үнсэлцэхийг хүссэнгүй. Зүгээр л уруул дээр нь урьд урьдынх шигээ үнслээ.

Намайг үнсэлтээ салгаад түүн рүү харан "За одоо амласан шүү" гэхэд тэр нөгөө хачин царайгаа гаргачихсан "А-аан заа, амалсан амалсан" гээд тэнэг хүн шиг л хэлэв. Хөөрхөн гэдэг нь.

Ингээд ичимхий залуугаа дагуулан хөтлөлцсөөр бид гэрийн минь зүг алхалаа.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now