1

10.4K 438 0
                                    

Би бол сургуулийн алдартай охин Ким Жиён. Надтай үерхэхийг хүссэн банди нарын дараалал маш урт... Сургуулийн охин бүр надад атаархдаг. Бүр сургуулмйн алдарт Эксо бүлгэмийнхан хүртэл надтай үерхэхийг хүссэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй ээ. Учир нь хэн ч миний дотоод зан чанарыг мэдэхгүй. Би гаднаасаа хөөрхөн, дур булаам харагддаг ч дотроо сайхан сэтгэлтэй нэгэн лав биш.

Би бусдын нүдэнд сайхан ааштай харагддаг ч дотроо бол би ганцаардмал нэгэн. Хэн ч миний ертөнцөд нэвтэрч чадахгүй. Би яг л мөс шиг сэтгэлтэй хүн.

Ээж маань багад маань нас барснаас болж би бусдыг хайхрахаа больсон. Бусдад сайхан хандах гэдэг үг надад үйлчилдэггүй. Аав минь гадаадад байдаг учраас би ганцаараа амьдардаг. Тиймээс ч би улам дотогшоо хүн болсон.


Өглөө үсээ буржийлгаад, нүүрээ хөнгөхөн будаад, пормоо өмсөөд гэрээс гарна.

Сургууль руу очвол бүх хүүхдүүд л над руу харна. Энэ бол хэвийн үзэгдэл. Би хуурамчаар инээмсэглэнэ. Яг л өдөр бүр хийдэг шиг ээ.

Миний өөдөөс хуурамч найз нар маань ирж байна. Тэд бол нэг үгээр намайг дагагчид. Би тэдэнтэй аль болох сайхан хандахыг хичээдэг. Үгүй бол цуу яриа гарах биз.


Өөдөөс нөгөө Эксо ирж байна. Мэдээж тэд бол нойтон хамуу.
Чанёол: Ээе Жиён аа сайн уу?

Чэн: Сайхан амарсан уу?

Бэкхён: Өдөр ирэх тусам хөөрхөн болчих юм?

.... Тэдний энэ хий дэмий магтаал намайг залхааж байна.

Эд нар дундаас хамгийн гайгүй бас үглээ биш нь Сэүн. Тэр ч бас сургуулийн хамгийн алдартай банди. Тиймээс ч тэр үү нэг ч үг амнаасаа цухуйлгадаггүй.


Эксогийн талд~

Кай: Яаа энэ Жиён хөөрхөн мөртлөө яагаад ийм хүйтэн сэтгэлтэй байдаг байна аа? Зөндөө олон хүн гуйж байхад нэгэнтэй нь ч үерхэхгүй юм

Крис: Гол нь cool байх хэрэгтэй.

Бэкхён: Надад нэг санаа байна...

Чанёол: Чи миний бодож байгааг бодож байна уу? *малийх*

Бэкхён: Тиймээ чи юу бодож байгаа юм?

Чанёол: Мөрийцье

Бэк, Чанёол: Түүнтэй хамгийн түрүүнд үерхсэнд нь бид хүсснийг нь хийж өгье

Бүгд: Тохирлоо шүү!! Хэлсэндээ байгаарай!!!

Тиймээ тэдний тохиролцоо бол Жиёнтай хамгийн түрүүнд үерхсэн нь бүхнийг авна.


Миний талд~

Дахиад л шүүгээ дүүрэн захиа би эднийг уншдаг юм шиг бүгдэнг нь гэрлүүгээ авж яваад хогийн саванд хийдэг. Уншаад ч хэрэггүй. Дандаа нэг л зүйлийг бичсэн байдаг. "Би чамд хайртай. Надтай үерхээч". Ийм хайр байдаггүй юм. Ядаж миний доторх Жиёнийг мэдчихээд ингэж хэлээсэй.

Гэртээ ганцаараө байх уйтгартай юм. Тиймээс аавын явуулсан мөнгөөр хувцас авнаа.

Өдөржингөө их дэлгүүр хэсэж хувцас сонголоо. Хөл минь салж унах нь... Гэхдээ хийх ганц зүйл үлдсэн. Энэ нь үсчин орох. Би үргэлж үсчин орж үсээ янзлуулдаг. Нэг хэвийнээр гэхдээ өнөөдөр яагаад ч юм өөрчилмөөр байна.


Үсээ улаан өнгөөр будуулчихлаа. Надад үнэхээр зохиж байна гээч. Бэлхүүс хүрсэн урттай улаан өнгийн үстэй барби шиг харагдаж байна. Надад таалагдаж байна.

Сургууль дээр үсээ тод өнгөөр будах нь хориотой ч гэсэн аав маань энэ сургуулийн зарим зүйлийг ивээн тэтгэдэг болохоор надад багш нар захирал гээд бүгд л сайхан ханддаг тиймээ  надад энэ хориотой дүрэм үйлчлэхгүй....




Өчигдөрхөн будуулсан шинэхэн улаан үс пормон дээр маань үнэхээр зохицож байна шүү..

Дахиад л өнөөх бүх хүүхдүүдийн ширтсэн харц. Гэхдээ өнөөдөр бүгд гайхчихаж. Аргагүй л дээ ийм тод өнгөөр үсээ будсан болохоор. Эвэртэй туулай үзсэн юм шиг л шивнэлдэнэ. Энэ нь надад таатай байна.

Цайны газарт~

Өнөөх найз гэсэн нэр зүүсэн охидууд намайг магтана. "Хөөрхөн болчихож" "Гоё харагдаж байна" "Чам шиг болмоор байна" .... Надад таалагдаж байнаа... Энэ сургууль ч гоё шүү. Хажуу талын хоосон суудлууд дээр Эксогийнхон ирээд суучихлаа. Гайхалтай үргэлж ингэж байх юм.

Кёнсүү: Чи өнөөдөр үнэхээр өөр харагдаж байна.

Лухан: Тиймээ барби шиг болчихож

Тау: Улам л хөөрхөн болоод байх юм.


Цааш нь сонсмооргүй байсан учраас босоод сургуулийн дээвэр лүү гарлаа.
Салхи салхилж байна. Надад таалагдаж байна аа.

...: Кхмм

Хөөх энэ нөгөө алдартай банди Сэүн байх чинь вээ.

Түүн рүү асуулт эрсэн харцаар ширтэнэ.

Сэүн: Надтай ярилцаач

Гайхалтай тэр юм ярьдаг байсан юм байна....

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now