2

5.4K 357 1
                                    

Сэүн: Хоёулаа ярилъя

Би: Юуны тухай?

Сэүн: Сайн хэлж мэдэхгүй ч чи надад хэрэгтэй. Юу гэх гээд байна вэ гэвэл надтай үерхээч"

Би: Юу??¿ Тоглоод байгаа юм уу?

Сэүн: Үгүй ээ үнэнээсээ хэлж байна. Батлах хэрэгтэй юу *над руу ойртох*

Би: Үгүй ээ хэрэггүй. Би бодож үзье.

Сэүн: Гэхдээ ганцхан сар

Би гайхсандаа болоод юу яриад байгааг нь ч ойлгохгүй нь

Би: Утсаа өгөж бай

Сэүн утсаа өгсний дараа би түүний утсан дээр өөрийнхөө дугаарыг тэмдэглээд өөр лүүгээ залгаад дугаарыг нь тэмдэглэж авлаа.

Мэдээж би маш их цочирдсон. Юу ч дуугардаггүй Сэүн надтай юм ярьсан бүр үерхэхийг гуйгаад л гайхалтай ч юм шиг.

Тэр шөнөжин унтаж чадсангүй. Тэгээд түүн рүү мессэж бичихээр болов. Мэдээж тэр унтаж байгаа байх яагаад гэвэл одоо шөнийн 2 болж байна.

Би: Унтаж байна уу?

1минутын дараа: Үгүй ээ, чи бас унтаагүй байхнээ?

Би: Юм бодох хэрэгтэй байсан юм...

Сэүн: Юу?

Би: Юу ч бишээ зүгээр л...

Сэүн: Маргааш өглөө гэрийн чинь гадаа хүлээж байя

Би: Ойлголоо.

Богинохон ч гэсэн надад сандрал догдлолыг мэдрүүлнэ.

Шөнө унтсангүй өглөө хурдан болоосой гэж хүснэ. Ашгүй үүр цайлаа. Босдгоосоо нэг цагийн өмнө босоод шүршүүрт ороод хувцсаа өмсөөд цайгаа уулаа. Хичээлдээ явах дөхөх тусам зүрх минь хурдан цохилно. Өмнө нь Жүнгитэй үерхэж байхдаа л ингэж их сандарж байсан байх. Гэхдээ түүнийг намайг орхиод явах хүртэл би тэрэнд хайртай байсан.

Би: Удаан хүлээсэн үү?

Сэүн толгой сэгсрээд бид хоёр цуг алхлаа.

Тэр үнэхээр чимээгүй юм. Би ч бас. Би хүнтэй ингэж дотно байдаггүй ч тэр надад таалагдаж байлаа.

Тэр сургууль руу ортлоо юу ч яриагүй.

Чанёол: Хөөх та хоёр чинь цуг ирээд? Арай?

Бэкхён: Үгүй ээ тийм байх ёсгүй. *орилох*

Сухо: Сэүн ч хурдан юм аа *инээх*

Тэдний юу яриад байгааг мэдэхгүй ч дандаа ийм хэрэггүй зүйл яридгийг нь бол мэднэ.

Чанёол: Жиён аа ярилцах хэрэгтэй байна.

Би: Юуны тухай?

Чан: Хичээл тараад надтай цуг кино үзэх үү?

Би: Би завгүй ээ. Номын санд хичээлээ давтана.

Хичээл тарсны дараа би номын сан орж суугаад хичээлээ эхнээс нь гарган хийлээ. Хажууд хүн ирэхээс өмнө би их нухацтай бодож байсан ч тэр хүн миний бодлыг таслан: Би цуг давтаж болох уу?

Би: Лухан. *гайхах*

Лухан: Чамд тусалдаг юм бил үү гээд?

Би: Өөрөө хийичхэж чадна аа. Чиний хэрэг байхгүй.

Лухан: Тэгвэл зүгээр хажууд чинь сууж болох уу?

Би: Өөрөө мэд.

*Би угаасаа хүйтэн сэтгэлтэй хүн болохоор бусадтай хүчилж сайхан харьцах нь надад үнэхээр хэцүү байдаг*

Намайг хичээлээ дуусахад аль хэдийн орой болжээ.

Лухан: Хүргээд өгөх үү?

Би: Хэрэггүй ээ өөрөө явчихна. *чихэвчээ зүүгээд алхлаа*


Харанхуй гудмаар явах аймар биш ч эвгүй юм. Гэнэт өөдөөс 4 залуу гарж ирээд

?: Хөөх энэ сайхан амьтныг хараач

??: Хөөрхнөө хүргээд өгөх үү? *хацар илэх*

Би байрандаа таг гацлаа. Би хэзээ ч ийм байдалд орж байсангүй. Үнэхээо аймар юм. Надад туслаач

...: Хөөе наад охиноо тайван орхи. Үгүй бол надтай үзэх хэрэгтэй болно шүү.

?: Хөөх том залуу байх чинь вэ? Чиний охин юм уу?

...: Тиймээ минийх

???: Одоо тэгвэл биднийх болсон.

Нүд ирмэхийн зуур тэр 4 залуун цохиод унагаачихлаа. Гайхалтай юм гээч. Хэн болоод намайг аварсан юм бол.

...: Зүгээр үү Жиён аа

Над руу ойртож ирсний дараа царайг нь ажилавал Лухан байна.

Би: Ч..чи энд яах гэж??

Лухан: Чамайг аюулд орж магадгүй гээд дагасан юм аа. Уучлаарай *доош харах*

Би: Энд манайх байдаг би орлоо. Аан тийн чи бас ороод ир

Лухан гайхсан боловч манайд орж ирлээ. Би түүнийг зочны өрөөнд суулгаад эмийн хайрцаг аваад Луханы гаранд нь тос түрхээд лент нааж өгөв.

Би:Надаас болж ийм болсон шүү дээ

Лухан: Зүгээр дээ. Чи л зүгээр байвал энэ зэргийн юм надад нөлөөлөхгүй. *инээмсэглэх*

Түүний инээмсэглэл намайг догдлуулна. Яагаад ийм төгс юм бол?

Лухан миний утсан дээр өөрийнхөө дугаарыг тэмдэглээд: Хэрэг гарвал залгаж байгаарай юу ч болсон хүрээд ирэх болохоор.. гээд гараад явлаа.



Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй юм...  Таалагдаж байна шүү.

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now