11

3.9K 277 4
                                    

(Заавал сонсоорой❤😭)

Бүгд л түүнтэй мэндэлж ямар их санаснаа хэлнэ. Эцэст нь над дээр ирлээ.

Сэүн: Сайн уу Жиён аа

Би сааралтсан хоолойгоор: Сайн сайн явж ирэв үү?

Сэүн: Сайн явсан чи сайн байсан биз дээ?

Би: Сайн...

Бидний хоорондох яриа яагаад ийм хөндий болчихсон юм бол?? Надад өгсөн тэр амлалт чинь хий хоосон үг төдий байсан юм гэж үү?

Чамайг санаад галзуурах шахсан гэж хэлээд түүнийг тэвэрмээр байсан ч би чадсангүй.

Сэүн: Танилц миний найз охин Хан Жихюү..

Жихюү: Таатай байна. Жихюү гэдэг гээд надтай гар барьлаа.

Би: Аан намайг Жиён гэдэг.

"Заза залуусаа би түрүүлээд гэр лүүгээ очиж байя" гэж хэлчихээд явлаа.

"Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөр тэгээд үргэлжлүүл"

"Миний харанхуй амьдралд гэрэл гэгээ өгч чи минь ирсэн.
Ийм учраас чи минь наддаа үнэтэй"

Гэртээ очоод хоол хийгээд Сэүний өрөөнөөс өөрийнхөө хувцсыг баглаж аваал үүдэнд тавьлаа.

Бусад маань орж ирээд "Яаа сайхан үнэртэж байна" "Хурдан идэхгүй бол өлсөж үхлээ"

Сухо "Өө нээрээ үүдэнд байсан хувцаснуудаар яах гэж байгаа юм?"

Би "Аан энд байж болсон болохоор гэр лүүгээ харихаар шийдсэн юм"

Сэүн найз охинтойгоо их л жаргалтай харагдах нь миний зүрхийг сийчиж байлаа.

Уйлмаар байсан  ч олон хүний дунд гэж бодоод "За ингээд явья даа. Баярлалаа. Холбоотой байна аа" гэж хэлчихээд явлаа.

Гудманд хөөгдчихсөн хүн шиг ачаагаа өөрөө өргөн арай гэж нэг юм гэртээ орж ирэн ачаагаа янзаллаа.

Хмм гэр минь хамгийн сүүлд энд Сэүнтэй байсан. Харин одоо ганцаараа ирж байна.

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now