13

3.9K 287 12
                                    

Чанёол: Хэцүү байвал хэлээрэй намайг сайн сонсогч гэдгийг мэднэ биз дээ.

Би: Зүгээрээ Чанёолаа баярлалаа.

Би: Би бусад зүйлсийг сайн мэдэхгүй ч Сэүнд өөрийгөө ямар их хайртайг бол мэднэ. Сэүнийг үхээд өг гэвэл би үхэхээр их хайртай. Миний уйтгартай ертөнцөд гэрэл гэгээ татуулж орж ирсэн хүн бол Сэүн. Харин одоо тэрэнд би биш Жихюү байгаа нь харамсалтай. гэж хэлээд санаа алдлаа.

Чанёол явж байснаа зогсоод Жиёнийг чанга тэвэрлээ.

Яг л энэ тэврэлтээр дутаж байсан мэт Жиён чангаар уйлна.

Чанёол: Яаа Жиёнаа одоо уйлахаа болихгүй бол хөөрхөн царай нь муухай боллло. Хүмүүс намайг Солонгосын номер 1 загвар өмсөгчийг уйлуулсан гээд уурлах вийдээ.

Би чимээгүй нусаа татаад инээнэ. Чанёол бол маш сайн найз. Тэр л үргэлж миний дэргэд байж миний сэтгэлийг сонсдог.


Би: За Чанёолаа харьдаа би ингээд орлоо.






Чанёолтой ярилцсны дараа сэтгэлд байх нэг том чулууг авчихсан юм шиг л хөнгөрчихлөө.






Өдөр хоног ээлжилсээр намар болж байна. Намар бол миний хамгийн дуртай улирал. Ойрд ажлын хуваарь бага байгаа болохоор гэртээ амарч байгаа.

Өөртөө шинэ хувцас авах хэрэгтэй.

Их дэлгүүр орон өөрт таалагдсан бүх хувцсаа өмсөж үзэн зарим нэгийг нь худалдан авч байлаа.

Надад гоёл чимэглэл таалагддаг болохоор эндхийн хамгийн гоё гоёл чимэглэлтэй газар луу орохоор явлаа.

Гэхдээ миний бодсноос тэс өөр орчин угтаж авлаа. Сэүн Жихюү тэй цуг тэндээс гарч байлаа. Намайг хараад Жихюү: Өө Жиёнаа сайн уу?

Би: А..аан сайн сайн уу?

Сэүн: Сайн сууж байв уу?

Би: А.аан тийм ээ






Тэр хоёртой таарсандаа болоод сандарч бхурдхан явахыг хүснэ. Өмнөх Жиён байсан бол Сэүнийг хүзүүгээр нь тэвэрч аваад үнсэх байсан биз. Гэхдээ одоогийн Жиён үнэхээр сул дорой юм.

Сэүн Жихюүгийн хойно яван хамаг тортой зүйлсийг барьсаар дуу муутайхан алхаж байлаа. Тэр хоёрын хойноос удаан харж зогсоод өөрийнхөө хийх гэж байсан зүйлээ мартчихсан ч юм шиг.

Гоёл чимэглэлийн тасагт өөртөө бугуйвч сонирхон явна.

Чанёол надтай таараад: Өө Жиёнаа дэлгүүр хэсэж байгаа юм уу?

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now