10

3.7K 262 5
                                    

Одоо ердөө надад хоёрхон хоног үлдсэн.

29. Уруул дээр нь үнсэх
30. Харамсалгүйгээр салах ёс хийх

Өнөөдөр 29ыг хийх ёстой. Харин маргааш салах ёс хийнэ...



Би гэж гутарсан амьтан доош бууж Сэүний хийж өгсөн өглөөний цайг уучихаад баярласнаа хэлээд түүний уруул дээр үнслээ.

Сэүнтэй удаан хамт баймаар байсан учраас өнөөдрийн хичээлийг тасламаар байсан ч Сэүн явах хэрэгтэй гэсэн. Зөвхөн энэ хүний өмнө л сөхөрч энэ хүний хий гэснийг л хийдэг болчихож.




Хичээл дээр ойлгох юм нэг ч алга. Сэүнийг ширтсээр арай гэж нэг юм хичээлээ дуусгалаа.

Би Сэүний уруул дээр үнсээд "Өнөөдөх хаачих уу?" би ингэж асуулаа.

"Хмм чиний хийе гэснийг хийе."

"Гэртээ амарцгаая. Чи маргааш нислэгтэй биз дээ. Амрах хэрэгтэй."

"Намайг байхгүйд залуус чамайг халамжлах байх би хэлчихсэн байгаа. Болохгүй бол нүүж очоод миний өрөөнд ороорой за юу."

Би толгой дохиод гэртээ орон түүний ачааг баглаж өгөөд нулимсаа арчина.


~~~~~

Өнөөдөр бол Сэүний явах өдөр тэр орой 5аас нислэгтэй. Би түүнтэй салах ёс хийхийн тулд өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн орох болсон.


"Намайг энд хэдэн охидууд үсдэж байхад чи намайг ирж аварсан.."

"Гэхдээ чи надаас болж зөндөө бэртсэн."

"Зүгээр ээ ердөө 17хон удаа бэртсэн" *инээх*



Энэ хүний дэргэд л би өөрийнхөөрөө байдаг. Намайг ойлгодог ганц хүн минь.

Бид хоёр хамт суугаад "Намайг хүлээхгүй байсан ч болно оо." гэх Сэүний үг надад хүнд туслаа.

"Юу гэж дээ..Юу гэж ийм сайхан залууг мартаж байдаг юм... *уйлах* Сэүнаа надад амлаач. Намайг хэзээ ч мартахгүй гэж.. Тэгвэл би чамайг үхсэн ч хүлээх болохоор. Зөвхөн надад л амалчих гуйя..."

"Амлаж байна." гэж хэлээд чигчий хуруугаа өглөө.


"Миний хайр яагаад ийм хөөрхөн юм бэ?" би түүний хоёр хацарнаас нь чимхээд инээнэ.



~~~~

Бид хоёр онгоцны буудал дээр нэгнийгээ тэврэн зогсоно.

Бэкхён: Сайн яваарай.

Чанёол уйлан: Холбоотой байгаарай бацаанаа...

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now