19

3.8K 241 29
                                    

Би ханцуйгаа хойш шуугаад үсээ боогоод гэрийг цэвэрлэж эхэллээ. Бас хажуугаар нь хоолоо хийж байлаа. Энэ бүхнийг намайг хийж байгаа гэдгийг Чанёолоос өөр хэн ч мэдэхгүй байгаа. Учир нь тэд бүгд өрөөнөөсөө гараа больчихсон. Би бүх гэрлээ асаагаад ширээ дүүрэн хоол өрж тавиад өрөө болгоны хаалгыг тогшин хоол болсныг хэлнэ. Гэхдээ нэг л хаалгыг үлдээсэн юм. Энэ бол Сэүний хаалга. Би түүнийг ганцаараа байхыг хүсэж байгааг мэдэх болохоор зовоохыг хүссэнгүй.

Тэд бүгд чимээгүйхэн хоолоо иднэ. Бас хааяаа талархсан үгс хэлнэ. Би инээмсэглээд "Маргааш бөөнөөрөө гадуур зугаална. Хэн ч тайлбар тавихгүй!" гэж хэллээ. Бүгд чимээгүй толгой дохих нь уйтгартай юм.

Тэд нарыг хараад байвал өөрөө ч бараг эрч хүчээ алдах нь...

Би олон хачир будаа гээд зөндөө хоол барин Сэүний өрөө рүү орлоо.

Өрөө хав харанхуй хамаг хөшиг хаалттай энд тэндгүй архины шил хөглөрчихсөн. Бас орны цагаан даавуу нь цусны өнгөнд будагдчихсан. Тэр нь хатчихсан их л эвгүй үнэртэж байлаа. Би хоолыг тавиур дээр тавин "Яаа У Сэүн чи яаж энд байж чадаж байна аа?"

Сэүн унтаж байсан бололтой нойрмог хоолойгоор "Би бүр У Жиёны хоолойг бодит юм шиг зүүдэлдэг болчихож" гэж хэлэхэд нь Жиён тэсэлгүй инээгээд "Яаа Сэүн би энд байна. Алив намайг тэврэхгүй юм уу?"

Сэүн босж ирээд намайг харж зогссноо хурдан ирж тэврээд "Уучлаарай...."

"Яаа боож үхэхнээ. Жаахан сул!!!"

"Өөө уучлаарай" гэж хэлэн надаас холдоод "Чи энд яагаад байгаа юм?"

"У Сэүнийг хооллохоор энд ирсэн. Чи яг вирус шиг юм аа!! Чамайг харсан хүн болгон энд гуниглаад байна. Цоглог бай Сэүн!!" гэж хэлэн түүний урд хоолнуудаа тавьлаа.

Тэр эхлээд идэхгүй хараад суугаад байсан болохоор би "Идмээргүй байна уу? Яасан намайг харах хэцүү байна уу? Наадхаа идчихвэл би эндээс хурдхан шиг яваад өгнө!!!" бага зэрэг уурлалаа.

"Үгүй ээ одоо бүр ч идмээргүй байна. Энийг идээд дуусчихвал чи явна гэж байна? Чамайг явуулмааргүй байна."

"Зүгээр ид!! Чи хэтэрхий турчихаж бас наад сахал үс чинь? Эешш би ийм Сэүнийг лав танихгүй шүү!"

Сэүн итгэлгүйхэн хоолоо идэж эхэллээ.

Бидний хооронд маш том хана үүссэн. Би тэрнийг нураах гэж ганцаараа оролдоод байгаа мэт.

~~Би: ТА НАР ХОЦОРЖ БАЙНА ШҮҮ!! *орилох*

Чанёол: Тэр хэд ойрд ийм юманд яваагүй их баярлаад бас юмаа мартчихвий гээд удаад байгаа юм шиг байна.

Би маск зүүгээд тэр хэдийг дагуулан олон газраар явлаа. Lotte world, Парк, Зоо парк гээд очоогүй газар гэж байхгүй. Тэр хэдэд таалагдсан бололтой замдаа хааяа нэг инээдтэй зүйлс ярилцана.

"Та нарыг үргэлж ийм хөгжилтэй хэвээрээ байна байх гэж боддог байсан чинь яагаад ийм гунигтай болчихсон юм?"

"Чамайг байхгүй болохоор..." гэж Бэкхён хэллээ.

Би Бэкхёны хацрыг чимхээд "Манай бээяби Бэкхённи гомдчихсон юм уу? Би одооноос үргэлж та нартай цуг байх болохоор дахиж хэзээ ч гуниглахгүй гэж амла" гэж хэлэн чигчий хуруугаа өглөө.

Бэкхён хүүхэд шиг инээгээд "Амлаж байна" гэж хэлэн чигчий хуруугаа минийхтай нийлүүллээ.

Тэр хэд Чанёолыг санаачлагаар хоолонд орохоор болж Сэүнийг намайг хүргэж өг гэж хэлсэн.

"Чи сайн байсан уу?" гэж Сэүн асуулаа.

Би санаа алдаад "Хүүхдүүдээ өөрийн гараар алах мэдрэмжийг эс тооцвол сайн байсан гэж хэлж болох байх"

Сэүн уйлаад "Жиёнаа бүгд миний буруу... Би яагаад ийм тэнэг юм бол? Чиний дэргэдээс холдож чадахгүйгээ мэдсээр байж дандаа чамайг гомдоодог. Намайг үхчихвэл чи баярлах уу?"

Би түүний урд очин тэврээд "Би чамд өөрөөсөө илүү хайртай. Чиний хийсэн хэлсэн болгоныг би хүндэтгэх болно. Чиний хийсэн бүх буруу зүйлийг би мартаж чадна. Хэрвээ чи өөрийнхөө буруу гэдгийг ойлгож чадвал шүү дээ. Одоо хоёулаа бяцхан хүүхдүүд биш том хүмүүс. Өөрийн чинь ганц хүссэн зүйл бүтээгүйгээс болоод үхэх тухай бодоод хэрэггүй. Ард нь хэдэн хүн үлдэж байгааг нэг бодоод үзээч?"

Тэр нулимсаа арчин "Миний хүүхдүүд аавдаа уурлаж байгаа болов уу?"

"Үгүй ээ тэд аавыгаа уучилсан. Хүн болгон л алддаг юм. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч сурах л чухал"

~~У Сэүн болон Ким Жиён нар буцаж нийлсэн үү? Өчигдөр орой тэднийг зугаалж байхыг олон хүмүүс харсан байна...

[+857:-45] Тэр хоёр бол яг тохирох хосууд

[+578:-34] Тэд саяхан салсанй биз дээ? Одуудын амьдрал үнэхээр тоглоом шиг!!!

[+568:-68] Тэдний хооронд яг юу болсон юм бол? Ким Жиён У Сэүнтэй гэрлэснийхээ дараа тайзан дээр гараагүй. Тэгсэн мөртлөө салсныхаа дараа буцаж тайзан дээр гарсан?

[+478:-36] Тэдэн шиг сайхан хосууд юунаас болж салсан байх уу? Бас одоо буцаж нийлэх гээд???
















"Миний бодолд хэнд ч ярихгүй маш их зүйл намайг зовоож байна."

Админ: Ямархуу болсон байна? Удахгүй зохиол маань дуусах байх шүү❤✔
Сайн хайрлаж өгөөрэй💕Сайхан сэтгэгдэл бичээрэй😘💝

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now