20. Зассан Төгсгөл

5K 284 22
                                    

"Сэүнаа хоёулаа сэтгүүлчдийн нүдэнд өртчихөж???" гэж хар өглөө Жиён Сэүний өрөөнд орж ирэн орилж гарлаа.

Сэүн нойрмоглон Жиёнийг хүчтэй татан орондээрээ хэвтүүлээд "Яаа Жиёнаа би дахиад жоохон ингээд унтчихъя. Тэгээд босоод наад талаар чиньь...." гээд унтаад өглөө.

Жиён ч юу хийхээ мэдэхгүй бас хэвтсээр нэг мэдэхэд нүд нь анилдан Сэүнтэй хамт унтаад өгөв.

Хаалга тогших чимээнээр тэр хоёр хоёул нойрмог нүдээр хаалга руу харвал Чанёол Бэкхён хоёр өрөөнд ороод ирчихсэн байлаа.

Тэгээд Сэүн Жиён хоёрыг харснаа "Та хоёр ингэхэд мэдээ уншсан уу?" гэж асуухад Жиён гэнэт санасан бололтой Сэүн рүү хараад "Одоо яах юм?" гэхэд Сэүн тоосон шинжгүй "Яав л гэж. Битгий санаа зов." гэж хэлэн шүршүүрт орохоор босоод яваад өгөв.

Жиён Бэкхён Чанёол гурав нэгэнлүүгээ хачин хачин харснаа толгой сэгсрэв.





Сэүн инстаграм даа Жиёнтой хамт ахлах сургуульд байхдаа авхуулж байсан зургаа хийгээд "Аиьдрал минь." гэсэн тайлбар оруулан хийснээр тэр хоёрыг буцаад нийлснийг баталсан юм.





Нийтлэл : У Сэүн болон загвар өмсөгч Ким Жиён нар ахлах сургуулиасаа нэгнийгээ таньдаг байжээ.

[+87:-1] Төгс хос~~

[+76:-3] Тэдэн шиг сайхан хосууд харж байсангүй. Амжилт

[+56:-7] Хэдэн удаа салж нийлсэн хүмүүс вэ? ㅋㅋ

[+45;-8] Жиён одоо л үнэхээр илүү үзэсгэлэнтэй харагдаж байна.

[+30:0] Сэүн ч азтай залуу юм.





"Жиёнаа? Орой хамтдаа зугаалцгаая. Бусдад ямар сайхан хосууд гэдгээ харуулъя?" гэхэд Жиён бодолгүйгээр толгой дохиод "Зөвшөөрч байна." гэж хэлэхэд Сэүн инээмсэглээд "Одоо гэртээ харьж бай даа. Би орой очоод авъя" гэж хэлэхэд Жиён толгой дохиод Сэүний өрөөнөөс гарлаа.

Тэр Чанёолд гэрлүүгээ харих аа хэлтэл Чанёол "Би хүргээд өгөх үү?" гэхэд Жиён татгалзаж чадсангүй.

Машин дотор анир чимээгүйг эвдэн Чанёол "Сэүний алдаа бүхнийг уучилдагт баярлалаа Жиёнаа. Чамаас өөр хүн хэзээ ч ингэж чадахгүй байх. Сэүн чамд өөрөөсөө ч их хайртай мөртлөө үгүй юм шиг харагдахыг хичээж эсвэл хатуу үгс хэлж чамайг гомдоодог. Энэ бүх хугацаанд чи их зовсон гэхдээ тэрнийг зогсолтгүй хайрласаар ирсэн. Би чамд баярлаж явдаг шүү." гэж хэлэхэд Жиёний нүднээс нулимс урсан энэ бүх хугацаанд болсон бүх муу муухай зүйлс толгойд нь эргэлдлээ.


You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 16, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now