3

5.2K 311 0
                                    

Мотоциклоо унаагүй их удаж... Хар савхиа өмсөөд үсээ хөнгөхөн боогоод дуулгаа өмсөөд мотоциклоо унана. Салхи татуулан давхих ямар сайхан гээч...

Сургуулийн гадаа мотоциклоо тавиад сургууль руу орлоо.

Тамирын хичээлээ 5 минут хоцорчихлоо. Одоо тэр адсага шиг ааштай багш дахиад л үглэж янших байхдаа. Яагаад хувцас солих хугацааг уртасгаж болоогүй юм бол.

Дотогш орвол Сэүн гараа өргөөд зогсож байлаа. Тэр ч бас хоцорсон бололтой. Азгүй амьтан.

Би ч бас түүний хажууд гараа өргөөд зогсоно.

Багш: Хичээлийн дараа сургуулийн заалыг хоёулханаа цэвэрлэнэ шүү. Одоо хичээлдээ ор.

Уур хүрч байна. Ийм том заалыг яаж хоёр хүн.... Би лав салж унах байх.


Хичээлийн дараа~

Өнөөх том заалыг хараад уулга алдана. Яагаад ийм том байдаг юм бол? Хоёр хувин хоёр алчуур бээлий шалны мод тавьсан байлаа. Гэхдээ тэр Сэүн алга. Намайг ганцаараа цэвэрлэ гэж байгаа юм байх даа?

Сэүн лүү залгах: Чи заал цэвэрлэхгүй юм уу?

Сэүн: Өө мартчихаж чи ганцаараа...

Би: Юу гэнээ? Дахиад хэл дээ?

Сэүн: За одоо очиж байна аа... *таслах*

Би Сэүнийг ирэнгүүт өөдөөс нь алчуур шийдээд угаах газраа хувааж авлаа. Талд нь ч хүрэлгүй бие нь хөшиж өвдөж байна.

Би: Би чадахгүй нь ээ.

Сэүн: Тэгвэл сууж бай. Би дуусгачихъя.


Би тэрнийг дуусахыг хүлээж сууна. Бас тэр үнэхээр ажилсаг юм. Ядарч байгаа ч үгүй юм шиг инээнэ. Царайлаг юм...

Сургуулиас цуг гараад  юу ч хэлэлгүй мотоциклдоо суугаад гэр лүүгээ явлаа. Мэдсэн юм шиг мотоциклтойгоо явсандаа баярлана.
"Хөөрхий тэр ядарч байгаа даа?"

Хүлээгээрэй би хүнд санаа тавиад байгаа юм байх даа? Над шиг хүйтэн сэтгэлтэй хүн... Үгүй ээ тийм байх ёсгүй...

Өөртөө хоол хийж идчихээд унтах гээд хэвттэл утас дуугарлаа. Утсаа авбал

Лухан: Сайн уу? Жиён аа.

Би: Сайн. Яасан?

Лухан: Маргааш амралтын өдөр шүү дээ. Надтай цуг гадуур зугаалахгүй биз?

Би: Болох л юм.

Лухан: Өглөө гэрийн чинь гадаа хүлээж байя.



Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now